Таван аймагт малын гоц халдварт өвчин гарчээ
- 2016-06-21
- Орон нутаг
- 0
Онцгой байдлын Ерөнхий газраас таван аймагт галзуу өвчнөөр мал хорогдож, мөн боом, хонины цэцэг өвчлөл бүртгэгдсэн талаар мэдээлж байна.
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багийн “Шовгор тэсэг” гэдэг газар малчин У-гийн суурьт нэг тэмээ хорогдсоныг шинжлүүлэхэд аймгийн МЭАЦЛ “галзуу”өвчин болохыг тогтоожээ. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Шивэртийн-Ам” гэдэг газар малчин Ц-гийн нэг үхэр ч “галзуу” өвчнөөр хорогдсон байна. Хөвсгөл аймгийн Галт сумын “Устын булаг” гэдэг газар малчин Ц-гийн нэг үхэр, Цэцэрлэг сумын “Шар хөндийн-Ам” гэдэг газар малчин М-ийн 10 үхэр, мөн сумын “Их харгана” гэдэг газар малчин Э-гийн хоёр үхэр адилхан оноштой хорогдсоныг лабораторийн шинжилгээ нотолжээ.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Шар хүнгүй” гэдэг газар малчин Б-гийн нэг үхэр, Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Цуврайн Вандант” гэдэг газар малчин Э-гийн нэг үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогджээ. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Шувууны-Ар” гэдэг газар малчин Х-гийн 3 хонинд "цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлажээ. Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Булштайн дэнж” гэдэг газар малчин Ш-ийн 30 хониноос бас цэцэг өвчин илэрчээ. иймд дээрх аймгийн малчиддаа малын гоц халдварт өвчнөөс малаа хамгаалахыг анхааруулж байна.
О.Анар
Сэтгэгдэл (1)
(139.5.217.34)
ÐУУ ШҮҮ