Он гарсаар 53 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ
- 2016-05-27
- Байгаль орчин
- 0
Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ. Харин Дорнод аймгийн Халх гол суманд гарсан ой, хээрийн түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
2016 он гарсаар улсын хэмжээнд 53 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барж, дөрвөн хүн түлэгдэж гэмтжээ. Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхины хурд 18-20 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Тиймээс салхи, шуурганы үеэр татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, түймрийн аюултай үед айл орх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, насанд хүрээгүй хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байж ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)