”Эрүүл далай- Эрүүл дэлхий”
- 2016-06-08
- Байгаль орчин
- 0
Өнөөдөр бидний амьсгалж буй агаарыг тэтгэж, уур амьсгалыг зохицуулж, ууж байгаа усыг маань цэвэрлэж, биднийг хооллож, хооронд нь холбож, дэлхийг оршин тогтноход хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг манай гарагийн зүрх болсон далай, тэнгисийн өдөр.
Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас далайн аюулгүй байдал, далай, тэнгист нөхөж баршгүй хохирол болох дэлхийн дулаарал, хэт загасчлал, газрын тосны бохирдлоос урьдчилан сэргийлэх, далайн биологийн нөөцийг хадгалах, судлах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах үүднээс жил болгоны 6 сарын 8-ыг Дэлхийн далай, тэнгисийн өдөр болгон тэмдэглэж байна.
“Сүүлийн 100 жилийн дотор загасны нөөц 90 хувиар буурч, далай, тэнгисд хаягдаж байгаа синтетик хаягдал, асгарч байгаа нефтийн бохирдолоос болж жилд сая сая шувуу, далайн амьтад мөхөж байна”
Дэлхийн гадаргуугийн 71% буюу 361 сая км.кв талбайг далай эзэлдэг. Энэхүү тасралтгүй үргэлжилсэн ус буюу далайг хэд хэдэн далай, мөн жижиг тэнгисүүдэд хуваадаг байна. Далайн талаас илүү хувь нь 3,000 метрээс илүү гүнтэй, усны давсжилтийн хэмжээ нь дунджаар 35 ппт (3.5%) байдаг.Дэлхийн хүн амын 44% буюу 148 орны 3 тэрбум хүмүүс далайгаас шууд хамааралтай амьдардаг юм байна.
Сэтгэгдэл (0)