Өгий нуурын эрэг орчмын хог хаягдлыг цэвэрлэх кампанит ажлыг зохион байгууллаа

 

Жил бүрийн 6 дугаар сарын 5-ны өдөр болдог "Дэлхийн Байгаль Орчны өдөр"-өөр БОНХАЖЯ-ны харъяа Байгаль хамгаалах сан, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Архангай аймгийн Өгий нуур сумын ЗДТГ, Өгий нуурын мэдээлэл сургалтын төв, нутгийн иргэдтэй хамтран Өгий нуурын эрэг орчмын хог хаягдлыг цэвэрлэх кампанит ажлыг зохион байгуулан 20 км газрыг цэвэрлэлээ.

 

 

Өгий нуур 1998 онд Рамсарын конвенцид бүртгэгдсэн ба нуур намгархаг нуга бүхий 2520 га талбай эзэлдэг Орхон голын сав газрын нутагт оршдог. Нуур нь олон тооны гол горхи, цөөрөмтэй, баруун хэсэгтээ намгархаг үзэсгэлэнтэй нутаг юм. Нуурын нийт талбай ойролцоо 50км хавтгай дөрвөлжин газар нутаг ба эргийн урт нь 24,7 км. Нуур хамгийн гүн хэсэгтээ 15,3 м хүрдэг ба нийт эзэлхүүн нь 147,9м3 юм.

 

Цэвэрлэгээнд 150 гаруй хүн 12 ачааны портер машин хогийг цэвэрлэлээ.

 

Хамтарч ажилласан бүх байгууллагууддаа талархал илэрхийлье.

 

Амралт зугаалгын сар эхэлж байгаатай холбогдуулан иргэд та бүхэн хогийг хогийн саванд хийж хэвшин цэвэр орчинд тухтай амраарай.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)