Хүлэмжийн хийн тооллогын аргачлалын Үндэсний чадавхи бэхжүүлэх сургалт явагдаж байна

 

БОНХАЖЯ-ны харъяа Байгаль Хамгаалах Сангийн дэргэдэх Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгж болон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн Даян дэлхийн дэмжлэг хөтөлбөр /Global support program GSP/-тэй хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо /IPCC/ 2006 оны хүлэмжийн хийн тооллогын аргачлалын Үндэсний чадавхи бэхжүүлэх сургалтыг 3 өдрийн турш зохион байгуулж байна.

 

 

2006 онд Засгийн газар хоорондын мэргэжилтний хорооноос баталсан хүлэмжийн хийн тооллого /ХХТ/-ын олон улсын нэгдсэн арга зүйн дагуу ХХТ-ыг үнэн зөв, гүйцэд, тасралтгүйгээр НҮБУАӨСК-ийн гишүүн орнууд хийж тайлагнах үүрэг хүлээсэн байдаг.

 

Манай улс дэлхийн бусад улс орнуудын адил шаардсан хугацаанд нь 2016 оны 12-р сар гэхэд NIR буюу хүлэмжийн хийн тооллогын Үндэсний тайланг боловсруулж гаргахаар чармайн ажиллаж байна.

 

Өмнө нь манай улс ХХТ-ыг 3 удаа хийж гүйцэтгэхдээ богино хугацааны зөвлөх баг бүрдүүлэн ажиллаж байсан. Энэ удаагийн тооллого нь Монгол улс анх удаа IPCC 2006 оны аргачлалыг ашиглахаас гадна ХХТ хийх байгууллагыг томилон ажиллаж байгаагаараа онцлог юм.

 

Хүлэмжийн хийн тооллого нь зөвхөн нэг байгууллагын хариуцаж хийх ажил биш юм.

 

Хүлэмжийн хийн ялгарал нь улс орны эдийн засгийн хөгжлийн төвшин, хүн амын тоо зэргээс шууд хамааралтай бөгөөд эрчим хүч, аж үйлдвэр, хог хаягдал, хөдөө аж ахуй, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбаруудыг хамардаг. Эдгээр салбар тус бүрийн ХХТ-ыг хийхэд тухайн салбарыг хариуцсан яам, агентлаг, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлүүдийн оролцоо, хамтын ажиллагаа их чухал юм.

 

Дан ганц тооллого хийхээс гадна мэргэжилтнүүдийг чадавхижуулж салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хүлэмжийн хийн тооллого, тооцоо хийх үндэсний тогтвортой систем бий болгоход чухал хэрэгцээтэй байгаа юм.

 

2016 оны 06-р сарын 07-09-ны өдрүүдэд болох энэ удаагийн сургалтанд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн “Даян дэлхийн дэмжлэг хөтөлбөр”-ийн сургагч багш Станфорд Мвакасонда болон Жонгихаяа Вити нар мэргэжил, арга зүйн зөвөлгөө өгч, удирдамжаар хангаж ажиллаж байна.  Энэ удаагийн сургалтанд 20 байгууллагын 50 гаруй мэргэжилтнүүд оролцож байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)