УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүнээр сонгогджээ
- 2016-07-20
- Орон нутаг
- 0
Өчигдөр болсон Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Нутгийн зөвлөлийн тэргүүнээр УИХ-ын шинэхэн гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, харин дэд тэргүүнээр Засаг дарга асан Жагдагийн Оюунбаатар нарыг тус тус сонгосон байна.
Намчирхал талцал хаа сайгүй бий болсон нь улс орны хөгжлийн тушаа болж буй тухай хүн бүр дуугарах боллоо. Тэгвэл Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид энэхүү жишгийг халж, зүрхэн нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө улс төрийн намын хамааралгүйгээр хамтдаа зүтгэхээр болжээ.
Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “УЛС ТӨРИЙН ХИЛ ХЯЗГААРГҮЙГЭЭР УНАГАН НУТГИЙНХАА ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ИРГЭД, ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ, ОЛОН УЛСЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАНА” хэмээсэн байна.
Сэтгэгдэл (0)