Алтай-Баянхонгор чиглэлийн замыг засварлажээ

 

Үргэлжлэн орсон борооны улмаас сэтэрсэн Алтай-Баянхонгор чиглэлийн замыг засварлаж дуусчээ. Алтай хотоос Баянхонгор аймгийн чиглэлийн 128 км хатуу хучилттай автозамд Алтай хотоос ПК84,6 км-т сэтэрсэн замыг далангийн дүүргэлт хийж засварласан байна.

 

А0303 дугаартай Алтай-Баянхонгор аймгийн чиглэлийн улсын чанартай зам энэ сарын 15-нд сэтэрч,  осол аваар гарч болзошгүй нөхцөл үүссэн тул замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолж, анхааралтай явахыг жолооч, тээвэрчдэд албаныхан сануулж байсан билээ.

 

С.Баяр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)