Жак Ма: Мөрөөдлөө бодит болгож, амжилтад хүрч чаддаггүй хүмүүсийн дөрвөн алдаа бий
- 2016-07-27
- Өөр өнцөг
- 0
Их аварга Д.Дагвадоржийн урилгаар Хятадын төдийгүй Азийн тэргүүн баячуудын нэг Жек Ма Монголд ирээд буцсан. Тэрбээр Монголын заслуут зориулан лекц уншиж,” Их хүрээ” амралтын газар, Чонжинболдог цогцолбор зэрэг газруудаар, ерөнхий сайд асан Н.Алтанхуяагийн урилгаар гэрт нь зочилсон билээ. “Алибаба” группыг үндэслэгч, тэрбумтан Жак Ма урт хугацааны амралтаараа Азийн аль нэг улсад очно хэмээн мэдэгдээд байсан. Харин амралтаа өнгөрөөх орноороо Монгол Улсыг сонгосон нь бизнесийн зорилготой хэмээн таамаглах хүмүүс олон байгаа.
Жак Ма гэж хэн бэ:
Би “Алибаба”-г байгуулахаасаа өмнө гэртээ 24 найзаа уриад, бизнесийн шинэ боломжийн тухай ярилцаж билээ. Бүтэн хоёр цаг ярилцсаны дараа ч тэд миний санаанд эргэлзсээр байв. 24 хүнээс 23 нь намайг энэ санаагаа орхи гэж хэлсэн. “Чи интернэтийн талаар юу ч мэдэхгүй” гэдгээс эхлээд “Чамд энэ бизнесийг эхлүүлэх хөрөнгө байхгүй ш дээ” гэх шалтгааныг найзууд маань хэлж байв. Харин ганц л найз минь надад “Хэрэв чи хүсч байгаа бол оролдоод л үз. Бүтэлгүйтлээ гэхэд чи өмнө нь хийж байсан ажлаа үргэлжлүүлэхэд л болно шүү дээ” гэж хэлсэн юм. Тэр шөнөжингөө би бодож хоноод маргааш нь ямар ч байсан хийгээд үзнэ. 24 хүн бүгдээрээ эсэргүүцсэн ч хамаагүй гэж шийдэж билээ.
Алибабаг байгуулаад удаагүй байхдаа ч би гэр бүлийнхэн, найз нөхдийнхөө хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсан. Одоо эргээд харахад намайг урагш түлхсэн хамгийн том хүч бол би интернэтийг сайн мэднэ, би энэ ажлыг хийж чадна гэх итгэл биш харин “Амжилтад хүрнэ үү, эсвэл бүтэлгүйтнэ үү, юу ч болсон хамаагүй хийгээд үзнэ гэсэн оролдлого, хичээл зүтгэл, туршлага нь өөрөө амжилт” гэдгийг ойлгож ухаарсных байжээ. Тиймээс оролдоод л байх хэрэгтэй. Хэрэв бүтэлгүйтлээ гэхэд их л муудаа яг урьдын байсан байрандаа л ирнэ шүү дээ.
“Бүх хүн мөрөөддөг. Гэхдээ шөнийн сэрүүн зүүдэндээ мөрөөдсөн зүйлээ өдөр нь мартдаг хүмүүс байхад харин өдрөөр мөрөөддөг хүмүүс нүдээ нээгээд, түүнийгээ биелүүлэх боломжийг ямагт хайж байдаг” гэсэн үг байдаг.
Мөрөөдлөө бодит болгож чадаагүй буюу амжилтад хүрч чаддаггүй хүмүүсийн дөрвөн алдаа бий.
-Боломжийг олж хардаггүй харалган.
-Боломжийг дутуу үнэлдэг.
-Боломж байгааг ухаарч, ойлгож чаддаггүй.
-Боломжийг хурдан ашигладаггүй буюу үйлдэл хийдэггүй.
Хүсэл эрмэлзэл, амьдралын зорилго бол хүнийг хөгжүүлэгч, урагш нь түлхэгч хамгийн том хүчин зүйл. Амьдралдаа том зорилго тавихгүйгээр амжилтад хүрсэн нэг ч хүн байхгүй. Жульет Ву Шихон хэмээх хятад эмэгтэйн тухай та магадгүй дуулаагүй байх. Гэхдээ түүний түүх таны зоригийг тань бадраах нь лавтай. Тэр бол олон улсын компанийн ерөнхий менежер хүртэл дэвшсэн Хятадын анхны боловсон хүчин юм. Гэхдээ түүний ажлын гараа ийм амжилтад хүргэнэ гэж төсөөлөхөөргүй, ердийн л нэг цэвэрлэгч байжээ.
Ву ажлын гараагаа нэгэн том компанийн цэвэрлэгчээс эхэлжээ. Түүний өдөр тутам хийдэг гол ажил нь шал цэвэрлэж, цай зөөх. Нэг удаа тэр ажлынхаа үнэмлэхийг мартаад иртэл хамгаалагч саатуулаад оруулсангүй. Ву Шихон тэр компанид ажилладгаа яаж ч учирлаж хэлээд хамгаалагч итгэсэнгүй гэнэ. Ингээд зогсч байх үед түүний хажуугаар үе тэнгийн бололтой, аятайхан хувцасласан нэгэн бүсгүй үнэмлэхээ ч үзүүлэлгүй дотогш орохыг харжээ. Ингээд хамгаалагчаас “Саяын эмэгтэйг яагаад үнэмлэхийг нь үзүүлэлгүй оруулчихав” гэхэд хүйтэн инээмсэглэлээс өөр ямар ч хариу хэлсэнгүй гэнэ. Яг энэ мөчид Ву Шихон өөрөөсөө асар их ичиж, ингэж ч явах гэж дээ хэмээн өөртөө гутарчээ. Яг энэ мөч түүний амьдралын эргэлтийн цэг болсон бөгөөд доожоогүй төрх, хайш яйш хувцас, түрж яваа бохир тэргээ хараад зүрхнийхээ гүнд харамсал, ичгүүрийг мэдэрсэн тэрээр өөртөө дахин хэзээ ч ийм гутамшигтай байдалд орохгүй, дэлхийд алдартай мэргэжилтэн болно хэмээн амласан гэдэг.
Үүнээс хойш тэрээр өөрийгөө хөгжүүлж болох бүх боломжийг ашиглажээ. Өглөө бүр хамгийн эрт ажилдаа ирж, хамгийн орой тардаг байв. Ажлынхаа үр дүнг ямагт хоёр дахин шалгаж, тэндээсээ дахин дахин суралцаж, ажилдаа мэргэшжээ. Хичээл зүтгэл нь удалгүй үр дүнгээ ч өгч, түүнийг худалдааны төлөөлөгч болгосон байна. Эндээс тэр зөвхөн хичээл зүтгэлийнхээ ачаар бүсийн худалдааны төлөөлөгч болж, удалгүй IBM-ийн Хятад дахь ерөнхий менежер хүртлээ дэвшжээ. Вун Шинхонд эзэмшсэн мэргэжил гэж байхгүй. Тийм ч учраас түүнийг “Цагийн ажилтнуудын хатан хаан” гэдэг. Хэрэв түүнд хүсэл эрмэлзэл, зорилго гэж байгаагүй бол амьдрал магадгүй ядуу хэвээр л үлдэх байсан биз ээ.
Дэлхийн тэргүүн баян Билл Гейтсийн хэлсэн үг байдаг. “Ядуу төрсөн нь чиний буруу биш. Харин ядуу хэвээрээ хорвоог орхивол чиний буруу” гэж...Тиймээ хэрэв та өөрийнхөө байгаа байдалд сэтгэл дундуур байгаа бол, үүнээс илүү байх ёстой гэж бодсон ч түүндээ хүрээгүй бол дараах гурван мөрийг уншаад үз.
Чамд амжилтад хүрэх хүсэл байхгүй учраас чи ядуу байгаа юм.
Чи хулчгар зан, айдсаа ялж чадахгүй байгаа учраас ядуу байгаа юм.
Чи амьдралдаа, зорилгодоо тууштай биш байгаа учраас ядуу байгаа юм.
Хэрэв чи 35 настайдаа ядуу байгаа бол, хүртэх ёстойгоо л хүртэж...
/Эх сурвалж: Vulcan Post/
Сэтгэгдэл (0)