Хорьхон минутын бороо хотын төвийг үерт автууллаа

 

Өчигдөр орой 19.00 цагийн үед Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас хотын төв хэсэг усанд автжээ.

 

Тодруулбал, Сансарын тунел уруудах зам болон EMART дэлгүүрийн ойролцоо үеэр бууж, машины хамар даван хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон тул замын хөдөлгөөнийг түр хааж, машинуудыг чөлөөлсөн байна. Уг нь 20 гаруй минутын ширүүн бороо, багахан хэмжээний мөндөр орсон. Гэтэл Улаанбаатар хот маань явган хүн байтугай машин явахын аргагүй болтлоо усанд автлаа. Хэрэв усан бороо удаан үргэлжилсэн бол Улаанбаатар хот маань тэр чигтээ үерт автах байлаа. Энэ нь автозамын ус зайлуулах хоолойны асуудлыг яаралтай шийдэх шаардлагатайг сануулсан дохио ч байж болох юм.

 

Ямартай ч олон нийт өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхийг холбогдох албан тушаалтнуудаас шаардсаар байна.

 

 

 

 

 

Д.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • irgen (202.72.244.182)

    2016-07-29

    Ene boroo sibirt orohgui dee

  • зочин (203.91.117.8)

    2016-07-29

    УБ хотын түүхэнд яг энэ газар өмнө хэзээ ч ийм үерт автаж байгаагүй. Солонгосын "Имарт" нээгдэх өдөр ийм гамшиг болсон нь муу ёр уу?

  • zochin (202.179.24.182)

    2016-07-29

    зам тавихдаа ус зайлуулах хоолой хийгээгүйгээс бүх зам дээр ийм байдал үүсээд байна.Манайхан нэг ажил хийхдээ цогцоор нь асуудалд ханддагүй байдлаас ийм асуудал үүсээд байна.Хэлээд д байдаг байдал хэвээрээ.