Австралийн багийн байрлаж буй байранд гал гарчээ
- 2016-08-01
- Өөр өнцөг
- 0
“Рио-2016” зуны Олимпын наадамд оролцохоор Бразилийн нийслэл Рио де Жанейро хотод ирээд байгаа Австрали улсын баг, тамирчдын байрласан байрны хонгилд багахан хэмжээний гал гарсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Тамирчдыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд гэмтэж, бэртсэн хүн байхгүй гэв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар галын шалтгаан тамхинаас болсон бөгөөд тамхи татах хориотой бүсэд гал гарснаас шалтгаалан асуудал үүсч болзошгүй байгаа аж. Австралийн тамирчдын хувьд өнгөрсөн долоо хоногт Бразилд ирсэн ч тав тухгүй байранд орохгүй гэж мэдэгдэж байсан юм. Тэд усны хоолойноос дусаал гоожиж, үүдны өрөөний гэрэлтүүлэг муу, бохир заваан, цахилгаан холбоо үүссэн зэрэг гомдол мэдүүлжээ. Тамирчдын гомдлыг шуурхай барагдуулж, засвар хийсний дараа австраличууд уг байранд орсон аж. Австралийн тамирчдаас гадна Итали, Шинэ Зеланд, Английн багийнхан байр сууцны нөхцлийн талаар гомдол гаргасан байна.
Сэтгэгдэл (0)