Осолд өртөгсдийн дийлэнх нь хамгаалалтын бүс зүүдэггүй байна
- 2016-08-03
- Топ сэдэв
- 0
Зам тээврийн ослоор энэ оны эхний зургаан сарын байдлаар 193 хүн амиа алдсан харамсалтай мэдээ байна. Ялангуяа явган зорчигчид хамгийн ихээр зам тээврийн осолд өртжээ. Тухайлбал, явган зорчиж явсан 60 хүн амь насаа алдаж, 1420 хүн гэмтсэн, 61 жолооч амь насаа алдаж, 256 нь гэмтсэн, тээврийн хэрэгслээр зорчигч 70 иргэний амь нас хохирч, 912 хүн гэмтсэн, унадаг дугуйтай хоёр хүний амь нас хохирч, 70 иргэн гэмтсэн байна. Осолд өртөж амь насаа алдсан хүмүүсийн 68.6 хувь нь эрчүүд аж. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийн 19.8 хувь нь хамгаалах бүстэй, харин 63 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй байжээ.
Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн нутаг Эмээлтийн зам, Оргил төвийн урд замд T.Landcruiser маркийн авто машины жолооч Х нь явган зорчигч 48 настай эрэгтэй Н, 45 настай эрэгтэй Б нарыг дайрч амь насыг нь хохироосон байна. Мөн Төв аймгийн Борнуур сумаас хойш Тайстын хөтөл гэх асфальтан замд “Camru” маркийн авто машин онхолдож жолооч 52 настай эрэгтэй Р-ийн амь нас хохирчээ. Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас баруун зүгий асфальтан замд “T.Vitz” маркийн Т жолоочтой авто машин онхолдож зорчигч 4 настай эмэгтэй, Н-ийн амь нас хохирчээ.
Сэтгэгдэл (0)