Дарангуйлагчдыг дарсан Г.Жамьянд баярлалаа
- 2016-08-03
- Топ сэдэв
- 0
“Монголын үнэн” сонины саяхны нэг дугаар №135-т Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьянгийн “Дарангуйлагчдын төгсгөл” өгүүлэлд бичсэнээр Монголын улс төрийн хоёр том намын дарга З.Энхболд, Н.Энхбаяр нар 2016 оны сонгуульд ялагдсан хор шарандаа, багтарч цухалдахдаа ард түмний дийлэнх олонхийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-д атаархахдаа өө сэв хайж, муучлахын түүс болж, яая даа байз, ээ чааваас даа хүрч бараг л боож үхдэгийн даваан дээр байтал ашгүй нэг “муутгах мундаг баримт” олсон юм байх. Тэр нь сонгуульд санал өгөхөөр ирж очихын 300 км замд нэгэн гэр бүлийнхнийг авч яваад 26-хан хоногтой нялх хүүхэд замын уртын аяыг даахгүй зуурдаар эндсэнийг хоёр Энхээ дарга болон түүний хөл гар бологчид зориуд санаатай мушгин гуйвуулахдаа хүүхэд эндсэний хамаг буруутан нь УИХ-ын сонгуульд Увсын засаг даргатай өрсөлдөн ялалт байгуулсан Ч.Хүрэлбаатар мөн гэж улайрсан гүтгэлгээ хэвлэл мэдээллээр цацжээ. Хөөрхий нэгэн балчир хүүхдийн эндэгдлээр эцэс төгсгөлгүй улс төрийн шоу хийхэд хоёр Энхээгийн турхиралтаар Увсын Засаг дарга асан Д.Цэндсүрэн болон хуульч өмгөөлөгч Г.Батбаяр, хүний эрхийн хуульч Б.Ичинноров нар уухайлан орж ЦЕГ, УЕПГ, Ёс зүйн дэд хороо тэр ч байтугай Олон улсын хүний эрхийн байгууллагад хандах болсон юм байна. Ийм нөхцөлд хуульч хүн ямар ч цаг үед хуулийг гагцхүү шударга үнэний дэнсээр шүүж болдгийн гайхам жишээг Увс аймгийн хууль хяналтын байгууллагууд тэр дундаа аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гансүх хуулийн ажилтны ёс суртахуун, мэдлэг чадвар ямар байдгийг харуулж, нярай хүүхдийн үхлээр улс төр хийсэн бузар хуйвалдааны буруутайг эцэслэн шийдвэрлэж уг хэргийг хэрэгсэхгүй болгож чадсан байна. Гэтэл аль нэг нам, эрх баригчдад л ая тал засч үйлчилж байвал хуульч хүний эрхэмсэг төрхийг уландаа гишгэж, хуулийг яаж завхруулж болдгийн “шалгарсан” жишээг үзүүлсэн хүн бол өмгөөлөгч Г.Батбаяр юм. Г.Батбаярын ярьснаар “...улсын дээд шүүхээс гаргасан цаазаар авах ял ногдуулснаас бусад тохиолдолд хүний амь хороохыг хориглоно гэсэн заалтын хэм хэмжээг зөрчиж байна. Энэ заалтын хүрээнд хүүхдийн эцэг, эх эрүүгийн хариуцлага хүлээх ёстой...” гэж сүрдүүлж дарамталсан байх юм. Нялх үрээ алдчаад уй гашуу болж байгаа хөөрхий тэр нэгэн гэр бүлийнхэн эрүүгийн хариуцлага хүлээх юм болж байна. Хуульч өмгөөлөгч хүн яаж ингэж хэлж чадав аа. Энэ чинь хуульч хүний сэтгэлийн үг мөн үү. Ийм аймшигтай үг хэлэхийг өдөөж турхирч байдаг мундаг том хүч цаана нь, байгаа ч юм шиг. Сүүлийн дөрвөн жил монгол төрийн хууль ёсыг завхруулж, улс орны эдийн засаг, ард түмний амьдралыг ядууралд хүргэж, нийгмийг удирдах арга чадваргүй болохоо илчлэн харуулсан АН-ын байж байгаа байдал, өнгө төрх хуульч Г.Батбаярын сэтгэл санааг айхавтар гундааснаас ийм үг хэлэхэд хүргэсэн байх л даа. Нярай хүүхдийн эндэгдлээр улс төрийн шоу хийх “уран санаа”-г анх сэдсэн эзэд бол АН-ын дарга асан З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёр. З.Энхээ, Н.Энхээ нарын бусармаг үйлдэл, булхайтай явдал нь Монголын улс төрийн хоёр том намыг “хөлдөө чирч”, түүний балгаар эдгээр намын нэр төр, алдар цуу нь олон түмний дунд унатал доройтсоноос болж энэ хоёр нам зэрэг зэрэг “нүд аньчихвий дээ ум ма ни...” 2016 оны сонгуулиар ард түмний дийлэнх олонхийн санал авч, Монголын нийгмиийг өөд нь татах үүрэг хариуцлага биелүүлж чадахаа гуйвалтгүй харуулсан МАН-ын ялалтад уур хилэн нь бадарч, уушги зүрх нь амаараа гартал бухимдсан З.Энхээ, Н.Энхээ хоёр даргын улстөржих жинхэнэ төрхийг үгийн үнэн, үзгийн хурцаар илчилж чадсан олон улсын сэтгүүлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамьян танд баярлаж, гялайснаа илэрхийлье.
Өндөр настан Д.ДОРЖ
Сэтгэгдэл (4)
(103.57.93.217)
ÐдÑж ÑÑÑан Ñ ÑмÑÑÑÑÑ Ð¸Ð½Ð³Ñж биÑÐ¸Ñ Ð¸Ð¹Ð½ оÑонд ÑдаÑÑан нÑгнÑÑ Ð¼ÐµÐ»ÐºÐ¸Ñ ÑÑÑÑ Ð½Ñ Ñ ÑÑ ÐС зÑйÑÑй Ñм болдоо заÑим Ñ ÑмÑÑÑÑ ÑÐ°Ð°Ð»Ð°Ð³Ð´Ð°Ñ Ð³Ñж Ð¯Ð´Ð°Ñ Ñм
(112.72.11.134)
buzar yum be . huulia zurchsun hvrelbaatar hvnii amind hvrchiheed bhd haa hol ogt hamaagvi enhbayr enhbold 2 ig buruutgdag yasan medrelin uvgun be ene .
ÐÑÑ Ñм (103.9.90.98)
ÐÓ©Ð½Ó©Ð³Ð»Ó©Ñ Ð±Ð¸ÑÑÑ Ñ Ð°Ñин бид наÑÑ Ñ Ò¯Ð½ ÑÓ©ÑÑ ÑÑй бай гÑж ÑанÑÑлаад байгаа Ñм ÑÓ©Ñийн Ó©Ð½Ð´Ó©Ñ Ð°Ð»Ð±Ð°Ð½Ð´ ажиллаж байÑан Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñийн гаÑгаж байгаа Ð°Ð²Ð¸Ñ Ñ ÑÑÑÑÑ Ñ ÑÑÑÑвÑл ÑүмÑн олон Ò¯Ò¯ÑÑÑ ÑвдүүлÑÑн ÑоÑгоолж Ñиг болдог гÑдгийг ÑанÑÑлÑан бÑÑÑÑ Ñ Ó©Ð³Ñдийг бүү доÑомжил Ñа Ñ ÑÐ´Ð°Ñ Ð³Ò¯Ð¹ байгалийн Ð¶Ð°Ð¼Ð°Ð°Ñ Ð·Ó©Ð½Ó©Ð³Ð»Ó©Ð½Ó© Ñ Ð°Ñин ÐамÑÑн гÑай Ñиг зөнөглөж ÑÐ°Ð´Ð°Ñ Ð±Ð¾Ð»Ð¾Ð² ÑÑ Ñадаг бол
(182.160.34.228)
ene JAMYAN GEDEG OBGON ZONGOLJEE urd ni ardchilliin buyanaar tsagaadaad saihan bna geed baisan baihaa odoo shal oor yum yariad estoi tenegteed zonogtood baih yumaa bichij baigaa yum ni estoi dolignuur yum bichjee hyyhedtei hyniig abch yabaad hyyhed ni endhed hyregsen bol Hyrelbaatar buruugaa hyleej ogtsoroh ni zob baihaa
Хоосон байна
Хоосон байна