Машинтайгаа таван иргэн голд осолджээ
- 2016-08-10
- Орон нутаг
- 0
Тамирын голыг автомашинаар туулж байсан иргэд усанд осолдсон харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Архангай аймгийн Булган сумын Тусгалт баг Хошигт гэдэг газар Тамирын голыг гаталж байсан тус багт оршин суух Г /эр.32н/ жолоочтой “УАЗ-469” автомашинтай таван хүн усанд осолдож, УБ хот ЧД-12. хороонд суух А /эр.49н/ нь живсэн бөгөөд одоог хүртэл олдоогүй байна” гэсэн мэдээллийг шалгаж байгаа бөгөөд осолдсон иргэнийг цогцсыг олохоор аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)