Ирвэс хамгаалагчид чуулав

 

 

       Ирвэс хамгаалагчдын олон улсын чуулган Ховд аймгийн Дарви суманд өнгөрсөн баасан гаригт эхэлжээ. Устах аюулд өртөөд буй ирвэсийг хамгаалахын ач холбогдлыг нутгийн иргэдэд ойлгуулж, байгаль хамгаалахад малчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Алтайн өв соёлыг хамгаалах төв, Дэлхийн байгаль хамгаалах сан, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран уг чуулганг зохион байгуулжээ. Энэ удаагийн чуулганд Орос, БНХАУ, Америк орны ирвэс хамгаалагч, судлаачид оролцож буйгаараа онцлог гэнэ. Тэд “Алтайн уулсад хийж буй ирвэсийн судалгаа”, “Галын тахилга ба ирвэс амьдардаг нутаг дахь малчдын сүлжээ” илтгэл тавьж, хэлэлцүүлэхээс гадна Мандалтын мухарын хүрхрээ, БаянӨндөрийн хадны сүг зураг, хүн чулуун хөшөөтэй танилцах аялал хийх юм байна.

 

Б.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)