Завь хөмөрч таван хүний амь эрсэджээ
- 2016-09-01
- Орон нутаг
- 0
Хөвсгөл далайд аялж байсан таван иргэн энэ сарын 30нд завьтайгаа осолдож, амиа алджээ. Амиа алдсан иргэдийн гурав нь бага насны хүүхэд бол нэг нь том хүн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн юм. Ослын талаар өчигдөр ОБЕГаас “Хөвсгөл далайд завиар зорчиж байсан таван иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Дөрвөн бага насны хүүхэд, нэг том хүн зорчиж явсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах салбарын албан хаагчид ажиллаж, завьтайгаа хөмөрч нуурын усанд осолдсон зургаа, найм, 11, 26 настай дөрвөн иргэний цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна. Энэ хэрэгтэй холбогдуулан ард иргэдийг чөлөөт цагаа өнгөрүүлэх зорилгоор гол, нуурын эргээр аялахдаа болгоомжтой байж, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна” гэх мэдээллийг өгсөн юм. Дээрх осолдсон таван иргэний нэгнийх нь буюу 15 настай хүүгийн цогцсыг олоогүй байгаа бөгөөд аврагчид эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Онцгой байдлын газрын алба хаагчид энэ жил Хөвсгөл далайд аялагчдыг тээвэрлэдэг Сүхбаатар хөлөг онгоцонд өнгөрсөн зургаадугаар сарын 25наас наймдугаар сарын 25 хүртэлх хоёр сарын хугацаанд завьт эргүүл хийж, хяналт тавин ажиллажээ.
Ц.Заяа
Сэтгэгдэл (1)
zochin (103.229.123.251)
Abrah hantaaz umsuud baidgiin bolitson baisan yum baihdaa. Haramsaltai yum.