482.1 мянган тонн буудай хураахаар тооцоолжээ
- 2016-09-08
- Орон нутаг
- 0
Энэ жил улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийжээ.
Урьдчилсан дүнгээр 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар тооцжээ. Харин байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйл, гангийн улмаас 20.1 мянган га талбайд ургац алджээ. Мөн 1.2 мянган га талбайн ургац болц дутуугаас тэжээлд шилжсэн байна.
Сэтгэгдэл (0)