Ганга нуурын ус сэргэж эхэлжээ

 

        Өнгөрсөн сарын сүүлээр Ганга нуурын чуулга уулзалт болсоны дараагаас ширгэж үгүй болж буй  нуурын талаар мэдээлэл гарч эхэлсэн. Ганга нуурын эргэн тойронд өнгөрсөн долоодугаар сард хур тунадас багатай, хөрсөн дээр 29 хоног 40-60 градусын халалттай, ууршилт ихтэй байсан нь Ганга нуурын ус татрахад нөлөөлсөн гэж аймаг, сумын мэргэжилтнүүд үзэж байна. Энэ сарын 7-9-ийн өдрүүдэд Дарьганга сумын нутагт бороотой байсан бөгөөд есдүгээр сар гарсаар хур тунадас орж эхэлснээр нуурын ус сэргэж эхэлж байгаа аж. Ганга нуур 1986, 2011 онд байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөс болж ус татарч байсан удаатай.  Одоогийн байдлаар аймгийн БОАЖГ, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран Ганга нуурыг хашаажуулах, сумын ЗДТГ-ын зүгээс ойр орчмын булгийг хашиж хамгаалах ажлыг зохион байгуулж байгаа юм.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)