М.Алтаннар: Онлайн багш танай гэрт зочилно

        Эх-хэл сургалтын төвийн захирал M.Алтаннартай ярилцлаа.

 

-    Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе. Сургалтын төв нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?


-    Сайн байна уу?  Манайх гадаадад болон Монголдоо байгаа багачууддаа Монгол хэлний хичээлийг онлайнаар мэргэжлийн багш нар заадаг. 


-    Үйл ажиллагаагаа эхлээд хэр хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хичнээн хүүхдэд боловсрол олгож хамтран ажилласан бэ? 


-    Үйл ажиллагаагаа эхлээд 6 сар болж байна.  Япон,  Англи улсаас, мөн Улаанбаатар хотоос 20 гаруй хүүхэд хичээлд оролцоод эхнээсээ төгсөж байгаа.  


-    Сургалтад хэдээс хэдэн насны хүүхдүүд хамрагдах боломжтой вэ? 


-    4-өөс дээш бага насныханд зориулсан сургалттай учир 15 хүртэлх насны бүх хүүхэд авах боломжтой. 


-    Сургалт маань онлайн хэлбэрээр явагддаг гэж байна онцлог, давуу тал юу байна.


-    Онцлог тал гэвэл их зүйл байгаа.  Нэг багш нэг хүүхэд ганцаарчилсан сургалт, ойлгохгүй зүйлээ багшаасаа чөлөөтэй асууж сайтар ойлгож авах.  Цагийн хуваарьт баригдахгүй боломжтой цагаараа гэрээсээ хичээлээ заалгаад,  гадагш явах цагаа хэмнэнэ.  Аав ээжүүд хүүхдийнхээ хичээлийг хянаж чадна.  Багшийн зааж байгаа байдлыг ойлгож багш, эцэг эх ойр ажиллаж чадна.  Эндээс дүгнээд хүүхдийнхээ даалгаварт яаж хандахаа хүртэл мэдээд авна. Мөн хүүхэд бүрийн түвшинг тогтоогоод, ямар шат, түвшингээс эхлэхээ шийддэг. Зөвхөн тэр хүүхдийн онцлогт тохирсон байдлаар заадаг.

 

-    Тиймээ үнэхээр давуу тал болж чадаж байна. Нэг ёсны  гэрийн багштай адил юм байна. Тэгэхээр сургалт тодорхой хугацаатай байх уу эсвэл байнга  багштайгаа харьцаад үргэлжлээд  явах уу?


-    Манайх сургуулийн өмнөх болон бага ангийн 5-р анги хүртэлх  сургалтын хөтөлбөртэй. Тиймээс бага ангийн монгол хэлний мэдлэгийг бүрэн хүргэж чадна. Тэгэхээр сургалт маань үргэлжлээд явна.


-    Хичээл ямар хөтөлбөрийн дагуу явагддаг вэ?


-    БСШУЯ-наас гаргасан сурах бичих хөтөлбөр дээр тулгуурлан гаргасан уламжлал, зан заншил. соёлын агуулгатай хөтөлбөртэй. Мөн дээр дурдсан хүүхдийн түвшин хурдад тохирсон байдлаар хөтөлбөрүүдээ дотор нь түвшингээр нь хурдан, удаан, хүнд хөнгөн хэллэгтэй үг оруулж заахаар хуваасан байдаг.
    

-    Сургалтынхаа талаар өөр нэмэлт мэдээллийг хүргэхгүй юу?

 

- Гадаадад гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаа аав ээжүүдийн нэг зорилго бол хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролд ихээхэн хөрөнгө оруулж байгаад оршино. Чанартай боловсролыг мэдээж чадварлаг багш нараас олж авна. Тийм ч учраас чанартай сургалт явуулахын тулд Монголоос  мэргэжлийн цэцэрлэг, бага ангийн багш нараар заалгаж байгаа юм.

 

-Анх энэ сургалтаа нээх санаа хэрхэн төрж байв? 

 

- Энэ сургалтыг эхлэх болсон санаа бол манай охин маань багаасаа Япон цэцэрлэг, бага сургуульд явснаар ерөнхийдөө Японоор л ярьдаг болсон юм. Гэртээ Монголоор ярьдаг байсан боловч адилхан насны сургууль цэцэрлэгийн орчин хэл сурахад илүү хүчтэйгээр нөлөөлдөг юм байна гэдгийг ойлгосон.

 


-    Гадаадад олон жил амьдарчихсан гэр бүлүүд хүүхдүүд нь Монгол хэлээрээ бичиж, ярьж чаддаггүйд эмзэглэж явдаг. Эдгээр эцэг, эхчүүдэд маш том боломж өгч байгаа сургалт юм. Тэгэхээр танай сургалтын талаар мэдээлэл хаанаас авах уу? 

 

-Монгол хүн монгол хэлээ мэдэж байж өөрийгөө монгол бие хүн гэж мэдэрнэ. Монгол хэлний дуудлага бол маш онцлогтой бөгөөд бага насандаа сураагүй бол зөв дуудлага эзэмшихэд тун хэцүү байдаг. Монгол хэлээ мэдэхгүй гадаадад өссөн хүүхдүүд  бол  амьдарч буй орныхоо уугуул иргэн хүнээс ялгарахгүй сэтгэлгээтэй болно. Багаасаа 2 хэл эзэмшсэн  хүүхдийн тархины хөгжил маш сайн байдаг гэсэн судалгаа маш олон байдаг. 

Манай сургалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7001968 утаснаас асууж болно.
Мөн манай ekh-hel.com  Вэб сайт дээрээс бүртгэлээ хийгээд онлайн хичээлийн захиалгаа хийнэ. 
 

Facebook page: ЭХ ХЭЛ ОНЛАЙН СУРГАЛТЫН төв  

 

-    Сургалтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. 

 

-    Баярлалаа
 

Б.Цэцэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (46.161.9.51)

    2017-07-10

    wh0cd14070 propranolol helpful hints

  • SvRHxAGSj (46.161.9.8)

    2017-02-06

    qXFiCv jodvgjiulbpf, [url=http://umfzjapunzqu.com/]umfzjapunzqu[/url], [link=http://tnsthrbmwawf.com/]tnsthrbmwawf[/link], http://thtmfwdgyila.com/