“Моngolian Saturday” хүлэг 1 сая 129 мянган долларын бай шагнал хүртжээ
- 2016-10-12
- Топ сэдэв
- 0
Монгол Улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын “Моngolian Saturday” хүлэг АНУ-д болсон богино зайн уралдаанд түрүүлжээ. Аравдугаар сарын 8-д болсон "Breeders Cup" богино зайн уралдаанд “Mongolian Saturday” монгол уяачийн эрдмийг дахин дэлхийд харууллаа.
"Mongolian Saturday” өдгөө 6 настай, ихэвчлэн 1000-1200 метрийн уралдаанд оролцдог. 2013 оноос хойш 36 уралдаанд оролцож, 8 түрүү авч, 8 удаа эхний 4-т орсноор нийт 1 сая 129 мянга 681 долларын бай шагнал хүртээд байгаа юм.
“Mongolian Saturday”-г дааган настай байхад нь дэлхийд зартай “Keenland”-ын дуудлага худалдаанаас Монгол Улсын тод манлай уяач, гавьяат малчин Д.Онон, алдарт уяач Э.Ганбат нар цаашид хурдлах зартай хүлэг болно гэх эрмэлзлээр авч байсан гэдэг. Дуудлага худалдаанаас 60 мянган ам.доллараар худалдан авч байжээ.
Сэтгэгдэл (1)
(24.14.168.146)
Mongoliin bayachuud hol yavaj bayarladag horongo mongotoi boljee uls ni bas bayan boloh boltugai