Л.Гүндалай: Ирэх хоёр сонгуульд хоёуланд нь МАН-д өгсөн дээр дээ

Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалайг урилаа. Сонгуулиас хойш сураг алдраад байсан түүнтэй улс төр болон эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцав.

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Эдийн засгийг АН, биш ээ МАН баллаад хаялаа гэхчлэнгээр ярих давтамж бүр ихэслээ. Таны хувьд энэ байдлыг хэрхэн харж, яаж дүгнэж байгаа вэ?

-Монголын эдийн засгийг баллаад хаячихлаа, Ардчилсан нам гэж яриад байгаатай огт санал нийлэхгүй байгаа. Эдийн засаг хүчтэй хөгжсөн улс орон Монгол биш. 1990 оноос хойш ядуу, зүдүү хэвээрээ бүгд гадагшаа гарахыг  хүсдэг, гадаадын хөдөлмөр эрхэлдэг хэвээр л байна шүү дээ. Өнөөдөр ч ийм л байна. Дөрвөн жилийн өмнө ч гадагшаа явахын хүслэн болсон байсан. Ихэнх залуучууд нь гадаад руу гарчихсан. Зах яах уу, цөөн тооны хэдэн хүмүүс баяжсан нь үнэн. Баян хоосны ялгаа маш их гаарсан. Ийм л юм болсон. Мэдээж тодорхой хэмжээнд Оюутолгой, Тавантолгойн хөрөнгө оруулалт орж ирж байх үед багахан хэмжээний мөнгө орж цөөн тооны компаниуд ашиг олж, хэдэн хүн ч билээ ажиллаж байсан үе бий. Энэ бүхэн тухайн үед орж ирсэн цөөхөн хэдэн мөнгийг бид ашиглаж, эргэлдүүлж байсан. Тэр мөнгө орж ирэхгүй болмогц буцаад байрандаа очлоо, яг үнэндээ. Тэгэхээр ядуу монгол тэр чигээрээ л байна. Биднийг “Алтан дээр суудаг гуйлгачин” гэж ярьдаг хэвээрээ л байгаа. Алтаа бид ашиглаж чадахгүй хэвээрээ байна. Ийм л учиртай юм.

-Эдийн засгийн талаарх таны бодол ийм байдаг байж. Тэгвэл улс төрийн нөхцөл байдал тэр дундаа эрх баригч нарын хийж хэрэгжүүлж буй ажил, хийх гэж төлөвлөсөн үйл хэргийн талаар яривал...?

-Шинэ Засгийн газар байгуулагдаад нэлээн удлаа. Энэ хугацаанд улс орныг хөгжүүлэх дорвитой хөтөлбөр, шинэ санаа, бодлого гарч ирсэнгүй. Юу ч байхгүй. Хоосон төсөөлөлтэй. Үнэндээ харамсмаар байна.

-Засгийн газрын 100 хоногийн “тайлан” гарах ч дөхөж. Гэтэл томилгоотойгоо зууралдсаар байгаад таарлаа?

-Нэгэнт л үнэмлэхүй олонхи болсон юм чинь юу дутаад байгаа юм бэ. Ажлаа хий, амалснаа биелүүл. Сонгуульд юу амалсан билээ дээ. Биелүүлээд эхлэх л хэрэгтэй. Ер нь тэгээд ард түмэн энэ хүмүүсийг юм хийж чадахгүйг нь мэдсээр байж сонгочихлоо. Энэ их сонин. Үүнд нь гайхдаг. Монголын ард түмэн МАН-ынхныг гарч ирээд чадахгүй ээ. Улс орныг хөгжүүлж, эдийн засгийг авч явж чадахгүй гэдгийг мэдсээр байж яах ч аргагүй саналаа өгдөг, манайхан.

-Магадгүй мөрийн хөтөлбөрт нь хэт найдсан байж мэдэх юм?

-Мэдэхгүй. Ер нь тэдний мөрийн хөтөлбөрийг уншаагүй шүү дээ. Яг үнэндээ  уншаад ч яах юм билээ. Мөрийн хөтөлбөр гэхээс илүү хүмүүсийг нь харах хэрэгтэй. Хэн Монгол Улсын Ерөнхий сайд болох гээд байгаа юм. Миний хувьд М.Энхболдыг Ерөнхий сайд болох юм байна гэж  харж байлаа. Ялсан намын дарга гэдэг утгаар нь. Гэтэл УИХ-ын дарга болоод нуугдчих юм. Наанаа улс орныг удирдаж авах явах  хэмжээнд хүртэл мэдлэг, боловсрол, туршлага юм нь яагаа ч үгүй хүн гаргаад “хүүхэлдэй” болгочихлоо. Нэг ёсондоо ард түмнээр доогь тохуу хийж, доромжилж байна л гэсэн үг. Монголын ард түмнийг дэндүү басамжилж байгаа асуудал. “Би хийнэ, би бүтээнэ, би намын дарга, би энэ улс орныг авч явна” гэж гарсан хүн. Монголчууд түүнд л итгэж саналаа өгсөн юм болов уу даа. Уг нь тэгэх л ёстой.

-Уг нь улс төрийн эрх барихад нээх их туршлага дутмааргүй юм энэ МАН-д. Туршлага бий шүү дээ?

-Намаас болохгүй л дээ. Нам гэдэг нэг ёсондоо хүмүүс л байгаа. Түүнээс биш нам гээд нэг амьтан, сүнс шиг юм байгаад байгаа юм биш, нөхдөө. Улс орныг ялсан намынх нь дарга ганц лидер нь авч явдаг юм шүү дээ. Та нар дэлхийн бүх туршлагыг хараарай. Тэр нам гарч ирээд улс орныг аваад явчихлаа гэхээс илүү тэр лидер л гэдэг. Дэлхийн бусад оронд ийм л жишиг байдаг. Сингапур хамгийн тод жишээ нь байна. Солонгос байна. Дээр нь Герман, Итали, Англи, АНУ-ыг харахад үнэхээр лидер нь гарч ирээд л аваад явж байна шүү дээ. Яг тогтсон өндөр хөгжилтэй улс орнуудад ерөнхийдөө ард олны мэдлэг, Засгийн газар нам болон лидерийнх нь түвшин ч өндөр байна. Өндөр хөгжилтэй гэдэг шиг ээ бүх талаараа хөгжсөн байна шүү дээ. Монгол шиг ядуу, буурай оронд нам нь ч тэр, улс төрчид нь ч тэгж гарч ирээгүй. Энэ дотроос  үнэхээр чадах аавын хүү, ээжийн охин л хийх байхгүй юу. Тэрнээс одоо юу гэдэг юм АН, МАН ч гэнэ үү. Энэ хоёр нам гарч ирээд хөгжүүлж, мандуулаад өгнө гэсэн юм Монголд байхгүй.

-Нэг ийм хачин жишиг манай улс төрд тогтож. Юу вэ гэвэл өмнөх засгийн хийж байсан ажлыг дараагийн шинэ засаг нь үгүйсгэж нураах, гутаадаг болчихож. Жишээлбэл, АН-ын хийж хэрэгжүүлж байсан ард түмний сэтгэлд хүрчих байсан ажлуудыг энэ цагт баллуурдаад байна л даа. Таныг улс төрд байх үед төр түшилцэж байсан тэр хугацаанд иймэрхүү юм байсан уу?

-АН-ын овоож оцойтол, гялааж гялтайтал хийсэн юм уу, хийж байсан ажил гэж юу ч буухгүй л байна. Яг юуг нь буцаагаад байгааг мэдэхгүй. Хэрэв үнэхээр гялалзаад, гялтагнаад хийж байсан ажлуудыг нь буцааж байгаа бол надад харамсалтай байна. Гэхдээ тэгж харагдахгүй юм. Надад жишээ хэлээч.

-АН засаг барьж байх үедээ бүтээн байгуулалтад гол анхаарлаа хандуулсан. Муу ч үгүй бас нийслэлийн зам талбайд чамгүй анхаарал хандуулсан шүү. Бас ч гэж юу ч хийгээгүй гэж хэлж болохгүй байх аа, миний бодлоор...?

-Хэдэн уулзвар зассан. Орон нутгийн замыг зассан. Эсвэл эрчим хүчний чиглэлээр хэдэн төсөл хэрэгжүүлснийг эс тооцвол яг ч тийм сүртэй хийсэн юм байхгүй шүү дээ. Аа яах уу, тэрийгээ “Самурай”, “Чингис” бондын мөнгөөр үрэн, таран хийх маягаар л шийдсэн шүү дээ. Ямар ч бодлого тооцоогүйгээр. Ийм л учиртай зүйл. Тэрнээс биш АН  сайндаа, мундагдаа асар их юм хийчихсэн юм биш. Дөрвөн жилийн хугацаанд бас ч гэж энэ зэргийн юм хийх байлгүй дээ.

 

-Жижиг эдийн засагтай, жижиг орны хувьд хөгжил амархан харагддаг байх. Ер нь хөгжлийг хэн гацаагаад байна вэ. Улсын хөгжлийг хэн чөдөрлөчихсөн юм бол таныхаар...?

-Монголын баялгаар ч юм уу, монголоор ч гэх үү хэдэн хүмүүс тоглож байна л гэж хардаг. Тэр хүмүүст ард түмний яаж амьдарч байгаа нь ямар ч падлийгүй. Тэр тоглоомыг сайхан зохион байгуулж, монголчууд шатрын хүү болчихсон нүүж явна. Монголчуудыг дээрэлхэж байна. Би УИХ-д 12 жил ажилласан. Басхүү ардчилал, АН, дэд дарга гээд албыг хашиж явлаа. АН, МАН гэлтгүй хүмүүсийг мэднэ. Олон ч газар хамт явж байлаа. Бүгдийг нь гадарлана. Эцсийн дүнд, монголчууд хониноосоо ялгаа хүмүүс юм байна л гэж би ойлгосон. Гэхдээ 10-20 жилийн дараа гайгүй үе гарч ирэх байлгүй дээ. Найдаад л хүлээж байж. Харамсалтай нь, тэр үед миний хэрэг байхгүй болох биз. Энэ хүмүүсийг сайн мэдэхгүй, гэнэн цагаан сэтгэлтэй л орж байлаа шүү дээ

-Та бол АН-ын угшилтай байсан хүн. Нэг үгээр хэлбэл, АН-д толгой хорогдож явсан үе бий. Одоо бол өөр. Өрх тусгаарлаж нам толгойлж яваа. Ер нь АН-ын талаарх таны бодол. Сонгуулиар энэ намын нэр хүнд навс унасан. Таныг АН-ын гишүүн явах үед арай ч ийм хүнд байдал ороогүй байсан байх. Ер нь АН-ын дотоод асуудал тэр үед ямар байсан юм бэ?

-Хэцүү байсан болоод л би гарсан. Яг үнэндээ.

-Таныхаар аль эртнээс шинэчлэл ярих ёстой байсан хэрэг үү?

-Тийм. АН тийм л нам байсан. Хэдэн тал руугаа хараад суусан. Бизнесийн эрх ашгийн фракци бүлэг л байсан. Эхлээд би үүнийг мэдээгүй.

-АН-д орохдоо ямар төсөөлөлтэй байсан бэ, та?

-2000 онд анх АН-д орж байхдаа монголыг ардчилал гэдэг юм авч явна. Ардчилсан нам туг нь болох юм байна. Ардчилсан намын нөхдүүдтэй улс орныг хөгжүүлэх юм байна даа гэж бодож байсан. Ямар ч туршлагагүй гэх юм уу. Энэ хүмүүсийг сайн мэдэхгүй, гэнэн цагаан сэтгэлтэй л орж байлаа шүү дээ. Тэгээд явцын дунд гайхдаг байлаа. Сайн ойлгохгүй, бас үнэмшихийг хүсдэггүй л байсан. Гэтэл сүүлдээ ойлгосон. Бүтэхгүй юм, болохгүй нь гэдгийг ойлгосон.

-Та бол нэлээн тэмцэгч байсан. Чуулганы танхимд лоозон хүртэл бариад. Тухайн үедээ сонин л үзэгдэл байсан шүү, тийм ээ?

-Тэр ч яах уу дээ. Аянга цахилгаан цахиад алга болдог шиг дуусна шүү дээ, тухайн үеийн юм. Цаг, цагаараа.

-Би таниас АН-тай холбоотой юм асуух гээд байна. Тэгэхээр таныг яаж хүлээж авахыг би мэдэхгүй юм. Таны бодлоор АН-ын даргаар хэн томилогдвол энэ нам шинэчлэгдэж яадах вэ?

-АН-д лидер байхгүй болчихсон шүү дээ. Бүгдээрээ л фракцийн боссууд болсон. Мөнгөтэй боссууд. Фракциуд нь мөнгө өгдөг тийм л болчихсон шүү дээ. Би хангалттай сайн мэднэ. Лидер байхгүй. АН төрд хангалттай байсан. Тэр фракциудаа нийлүүлж зангидаад явах “Чингис хаан” АН, МАН-д ч байхгүй.

-Улс төрд гарч ирж буй шинэ халаанууд байна. Намаа шинэчлэх хүсэл эрмэлзтэй залуус олон байна. Тэдэнд ирээдүй бий болов уу?

-Нөгөө л олон үлгэр. МАН-ыг шинэчилнэ жигүүр гэж яриад хэдэн нөхөд гарч ирээд албан тушаал аваад л алга болдог. АН-ыг шинэчилнэ гэж баахан юм гарч ирээд л. Миний мэдэх хүмүүс бий. Ер нь шинэчилье гээд байгаа нөхдүүд цаанаасаа захиалгатай, мөнгөтэй хүмүүсийн тоглоом болчихсон яваа. Мөнгө хөөе. Улс орны төлөө, сэтгэл зүрх, хөгжил байхгүй. Шинэчлэл хийж байгаа хүмүүс мөнгийг нь мөргөөд  уначихна. Өөр юу ч байхгүй. Хэзээ ч шинэчилье гэсэн ойлголт байхгүй. Хуучин нөхдүүд шинэчлэл ярихаар болохгүй болохоор өмнүүрээ энэ хүмүүсийг тавьчихаж байгаа юм.

-Улс төрийн намуудыг нэгдэх асуудлыг ямар өнцгөөс хардаг вэ. Ер нь олон жижиг нам байхаар нэгдэж, эвсэж зүтгэвэл хүчтэй болох юм биш үү?

-Өнгөрсөн сонгуулиар нэгдье, эвсэе гэсэн санаа бодолтой байсан. Даанч нөгөө л барьцаа, фракциудын мөнгө гээд асуудлууд байсан.

  Нам гээд үсэрч харайгаад учир зүггүй  байлтай биш

-“Ард түмнээ хайрлая” улс төрийн хүчин дунд бол отгон шахуу нам. Харьцангуй шинэ нам гэхэд олонд танигдаж чадсан шүү. Гэтэл одоо таг чиг. Намаар тань сонин хачин юутай вэ. Яагаад ийм нам жим байхын ?

-За даа, сая сонгуульд навс ялагдсан. Одоо нээх бодож санах ч юм алга даа. 2020 оны УИХ-ын сонгуулийн наана юу болох нь уу. Улс төрийн ямар нөхцөл байдал үүсэх нь вэ. Тэр болтол чимээгүй сууж л байя.

-Арай л нам жим байх гээд байгаа юм биш үү. “Нам” гэдэг шиг ээ...?

-Зүгээрээ. Нам гээд үсэрч харайгаад учир зүггүй  байлтай биш. Дэлхийн жишээ байна шүү дээ. Грекд 2-3-хан жилийн өмнө цоо шинэ нам сонгуульд яллаа. Испанид ч мөн адил. Германд сарын чимээгүй байсан жижиг нам 15 хувийн санал авлаа шүү дээ. Тэгэхээр нээх адгаж гүйгээд байхгүй, сууж байхад цаг нь ирвэл юу ч өөрчлөгдөнө. Тэр байтугай Германд хүртэл өөрчлөгдөж байна. Европын номер нэг эдийн засагтай улс дотор шинэ нам гарч ирлээ. Улс төр гэдэг бөмбөг шиг бөөрөнхийг л харуулж байна шүү дээ. 2020 он хүртэл их сүртэй юм болохгүй л гэсэн бодолтой байгаа.

-Орон нутгийн сонгуульд оролцохгүй хэрэг үү?

-Оролцохгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй. За тэгээд л болоо. Нам гэж туг далбаа барьж явахгүй.

-Та яах уу, намын даргын хувиар нам жим амьдралыг сонголоо гэхэд бусад гишүүд, дэмжигчид нь энэ байдлыг хэрхэн хүлээж авах бол. Ер нь “Ард түмнээ хайрлая” нам хичнээн гишүүн, дэмжигчтэй юм бэ?

-Хэдэн гишүүнтэйгээ мэдэхгүй. Бас 4-5 мянган хүний анкет, үнэмлэх өгсөн тал бий шүү. Идэвхтэй “Яах уу, ийх үү” гэж гүйдэг хүмүүс бий л дээ. Даргаа сонгуульд оролцоё гээд. Орон нутгийн сонгуульд ганц, хоёр улс төрийн нам хамтарч оролцох санал тавьсан, сая.

-Яагаад хүлээж аваагүй юм бэ?

-Өө, яахын бэ. Ер нь би бодохдоо нийслэл, УИХ-д МАН үнэмлэхүй ялчихлаа. Одоо орон нутагт, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялвал дээр. Өөр нам гээд дэмий.

-Тэгэхээр сөрөг хүч гэж байхгүй болох юм биш үү?

-Яах уу, дээ. Тэр сөрөг хүчнээр. Юуг нь хянах юм. УИХ-д сөрөг хүчин байж л байна. Тэр л хангалттай. Орон нутагт сөрөг хүчнээр яадаг юм бэ.

-Таныхаар бүх шатлалыг нэг намд даатгаад үзье. Харин хариуцлагыг нь нэг нам хүлээнэ гэж хэлэх гээд байна уу?

-Бараг л тийм. Ард түмэнд тэгж л хэлмээр байна. Тэр нь ч дээр. Ирэх хоёр сонгуульд хоёуланд нь МАН-д өгсөн дээр дээ, яршиг. МАН харин 100 хувь үүрэг хариуцлагаа хүлээгээд явж байна биз. Тэнэг л биш бол тэр нь дээр. Ард түмэн маань ч элдэв юманд хууртах юм даа, хөөрхий.

-Миний ажигласнаар таны ярианаас  сөхөрсөн, “гомдсон” байдал ажиглагдаад байх юм?

-Би нэг үеэ өөрийгөө саяын сонгууль хүртэл Монгол Улсад хэрэгтэй улс орны төлөө ажиллах мэдлэг боловсрол, туршлага, сэтгэл зүрх байна гэж өөрийгөө үнэлж “төрд хэрэгтэй зайран” юм болов уу гэж бодож явсан. Тэгсэн би төрд хэрэгтэй зайран биш юм билээ, гэдгийг сонгуулиар мэдэрсэн. Тэглээ гээд би яах юм. Ингээд байж л байхаас. Надад дутагдаж, гачигдаад байгаа юм алга. Хийх ажил ч алга. Сайхан цайгаа уугаад, биеийн тамир спортоороо хичээллээд хэсч, тэнээд явж байя. Гэхдээ яах уу ээ. Тэтгэвэрт гарчих гэхээр нас залуу байна. Би өөрийгөө үнэлж явдаг хүн. Мэдлэг боловсрол, сэтгэл зүрх байна. 2020 онд нэг үзвэл үзэх юм даа. Тэр болтол юу хийх юм бэ. Ард түмэн сонголтоо хийсэн. Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү гэсэн шиг ард түмэн сонголтоо хийсэн. Одоо лаагаа иднэ үү, лайгаа үүрнэ үү надад ямар хамаатай юм бэ.

-Тэгж байгаад нэг тэсэрч гарч ирэх нь л дээ. Гэхдээ таны хэлсэн үг, хийх гэж буй ажил нийгэмд дуулиан дагуулдаг гэх юм уу даа. Өнөөх Л.Гүндалайг хараач ээ гэх ч юм уу, юу болов гэмээр юм зохион байгуулдаг даа?

-За яах уу дээ. Би сайхан дуу дуулсан. Гэтэл хэрэг нь юу байна. Фэйсбүүк энэ тэрд “од” байлаа шүү дээ (инээв). Сая 100 мянган хүн үзсэн байна лээ шүү. Би өөрийнхөө сэтгэлийг юу бодож байгаагаа илэрхийлэх ард түмэнд гаргах бодолтой л байдаг байхгүй юу. Үүнд “Монголоороо байгаасай” дуу миний тэмцэл, зорилгыг илэрхийлэхэд илүү тохирсон санагдсан. Тэр дууг сонсоод өөрөө дуулж, клипжүүлээд сэтгэл зүрхэндээ дуулж явсан. Харамсалтай нь, миний сэтгэл зүрхийг ард түмэн ойлгосонгүй.

-Харин ч ойлгосон юм биш үү. Тэр олон мянган хүн сонссон гэхээр...?

-Сонголт нь байхгүй болохоор ямар хэрэг байх уу. Сонгуульд зориулж гаргасан дуу шүү дээ. Түүнээс биш урлагийн тоглолт хийх гээд бэлтгэл хийж байгаа биш. Сонгуульд зориулж л хийсэн. Үр нойл байхаар ямар хэрэг байх вэ. Гуравхан сарын дотор тавин хэдэн мянган дагагчтай болчихсон байсан. Тэр хаягаа ажиллуулахгүй орхисон.

   Хүнийг гүтгэх, доромжлох шиг амар юм байхгүй

-Таньтай холбоотой сүүлийн үеийн мэдээлэл гэвэл Зайсангийн газрын асуудал холбогдох юм. Энэ чухам юу болсон юм бэ. Үнэхээр та иргэдээс мөнгө нэхээд байгаа юм уу?

-Мэдэхгүй. Та нар очоод л үз. Ер нь хүнийг гүтгэх, доромжлох шиг амар юм байхгүй. Манай монголд хамгийн амар юм энэ л байна. Даанч хүнийг гүтгэж, доромжлоод хэн ч хариуцлага хүлээхгүй юм. Тийм болохоор л гүтгэдэг байх.

-Үнэхээр гүтгэлэг гэж үү?

-Гүтгэлэг. Өөр яах юм. Хүний зөв бурууг шүүх л шийднэ. Хэрэв хэн нэгний эсрэг буруу юм хийгээд байгаа бол тэр хүмүүс нь шүүхэд хандаад асуудлаа шийдүүлэх хэрэгтэй. Бид бүгд хуулийн дор амьдарч байгаа.

-Хууль гэснээс Монгол Улсад хуулийн хэрэгжилт хэр хангалттай байдаг юм бол. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Хуулийг анх хийхдээ нэг өнцгөөс харах ёстой. Хууль хүний төлөө л байх ёстой юм. Чиний, миний, бусдын, Монгол Улсын сайн сайхны төлөө ямар ч хууль байсан. Тэгж л бодож хуулиа хийвэл Монгол оронд хэрэгжинэ. Хууль гэдгийг зүгээр хүнийг хаасан, боосон, эрх ашгийг хамгаалсан, улс орны эрх ашгийг боосон хууль хийвэл хэзээ ч хэрэгжихгүй. Хуулийн үр дүн ч гарахгүй. Манайхан хуулиа хийхдээ анхнаасаа буруу бодож хийдэг. Хуулиар хүний юмыг хаасан, ард иргэдийг юмыг хаасан л хууль хийдэг. Ард түмэн рүүгээ чиглэсэн хууль гардаггүй. Тийм л байна.

  Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (11)

  • ЗОЧИН (139.5.219.207)

    2016-10-19

    ИЙМ ЭЛИЙ БАЛАЙ ХҮМҮҮС АРДЧИЛАЛЫН НЭРЭЭР ТӨРД ГАРДАГ БОЛСОН УЧИР МОНГОЛ ТӨР БУЗАРТСАН МӨД ЦЭВЭРШИХГҮЙ БҮР ИЧИХГҮЙ АВГАЙГАА ДЭВШҮҮЛДЭГ БОЛОО БИЗ ДЭЭ ХӨӨРХИЙ ХӨӨРХИЙӨ ДӨӨ ӨВЧИН НЬ ХӨДЛӨӨГҮЙ БАЙНАГАЙГҮЙ ЮМ ХЭЛЖ ОРОН ГАРАН ЮМ ЧИНЬ АРГАГҮЙ УДАХГҮЙ ХӨДЛӨНӨ ДӨӨ

  • Малчин (122.201.21.173)

    2016-10-18

    Манай Гунбалайн евчин бага зэрэг засрал авчээ. Ха ха ха . Зев хэлсэн байна шуу

  • Хөвсгөл (202.179.23.59)

    2016-10-17

    Энэ бид хоёрын улс төрч гэж хаашаа харсан юм байдаг юм. Авгайг хүн цохиолд байхад мэддэггүй дурак ш дээ.

  • zochin (202.9.40.155)

    2016-10-15

    zubuu zub ym helsen baina

  • DORJ (103.212.118.198)

    2016-10-15

    Зөвөө зөв. Дээр нь МАН, доор нь АН болчихвол 4 жил ажлаа гацаагаал, 4 жил хэрэлдээл, чиний буруу,миний зөв гээд л дуусна. Бид юу ч хожихгүй. МАН эрхбиш туршлагатай нам энэ хүнд байдлаас гаргах нь гаргана. Сонголтоо МАН-д бүрэн өгөөд л хариуцлагаа яриад явахад үр өгөөж гарна доо.

  • Иргэн (103.212.118.198)

    2016-10-15

    Харин ч Гүндалай ухаалаг ханджээ. Тэр үнэнийг олж харах, ямар нэг амбицгүйгээр зөв дүгнэлт хийсэн. Нээрээ л өнөөгийн нөхцөлд төрийн толгой, хөл хоёрыг зөрүүлж тавьчаад бид ямар үр дүн горьдож суух юм бэ. МАН-д өгсөн шиг өгөөд харин хариуцлагаа нэхсэн шиг нэхнээ.

  • tsog (112.72.11.121)

    2016-10-14

    iiml teneg shvvdee orovdmoor doroi amotan umaa

  • Зочин (59.153.114.29)

    2016-10-13

    Парламентад хоёронтоо суусан гэхээрээ арай алсыг харж байнаа, Гүндалай. Дээр нь МАН, доор нь АН болчихвол харилцан гацаа хийгээд ажил явахгүй. МАН-д тууш өгвөл хамаагүй дээр.

  • ЗОЧИН (59.153.114.29)

    2016-10-13

    ГҮНДАЛАЙ ЗӨВ Л ЯРЬЖ БАЙНА. СОНГОЛТОО ХИЙСЭН ШИГ ХИЙЖ, ХАРИУЦЛАГАА ХАРАХ НЬ ЧУХАЛ ШҮҮ ДЭЭ. ТОЛГОЙ ХӨЛИЙГ НЬ ЗӨРҮҮЛЖ ӨГЧӨӨД "ХОЁР ТУУЛАЙ ХӨӨСӨН АНЧИН ХООСОН" ГЭДЭГ ШИГ ҮЛДЭХ ХЭРЭГГҮЙ. МАН-Д ӨГӨӨД ҮР ДҮНГЭЭ ШААРДААД АЖИЛЛАХ НЬ АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ.

  • !!! (49.0.160.241)

    2016-10-13

    Huz chinii ug yu ch bish Gunbalai !!

  • (119.40.97.94)

    2016-10-13

    Гүндалай та эрдэнэтийг хамгаалахгүй юм уу, хулгайч нараас