Галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулсан жолоочийг шалгаж байнa
- 2016-10-20
- Топ сэдэв
- 0
Төмөр замын цагдаагийн газраас галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулсан жолоочын зөрчлийг шалгаж байна.
Энэ сарын 17-нд буюу уржигдар Замын цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх авто зам болон төмөр замын огтлолцолд зам түгжрэн, нэг машин галт тэрэгний гарамыг хааж зогссон. Улмаар хөдөлгөөн эхлүүлсэн галт тэрэгний машинист яаралтай арга хэмжээ авч, вагоноо зогсоосон юм. Энэхүү үйлдэл нь иргэний эд хөрөнгө цаашлаад амь насанд хохирол учруулах магадлалтай нөхцөл байдал үүссэн байсныг галт тэрэгний машинист шуурхай арга хэмжээ авч болзошгүй үйлдлийг таслан зогсоосон билээ.
Тухайн үед Төмөр замын аюултай бүс рүү нэвтэрч зам хааж зогссон автомашины жолоочийн буруугаас болж ийм нөхцөл байдал үүссэн байдаг. Тус хэсгээр зорчиж буй жолооч төмөр замыг заавал гарц гарамтай хэсгээр нэвтрэн, төмөр замын гарамд ойртон очихдоо аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадласан байх шаардлагатай байдаг аж. Жолоочын үүргээ зөрчсөн тохиолдолд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар арга хэмжээ авдаг аж.
Сэтгэгдэл (1)
(2.70.19.101)
Naad muu malan joloochiig uul n vagonoor dairch alsan bol sain bsan yum buh nasaar joloo barih erhiig n hasaad hohiroliig tuluul