Архангайд таван сая мал өвөлжинө

 

Архангай аймгийн хэмжээнд бод, бог нийлсэн таван сая мал өнтэй гэж МАА-н хэлтсийн мэргэжилтнүүд хэллээ.

 

Архангайнхан цаг хүндэрсэн үед 9368 бод, 14006 бог малын хашаандаа малаа хоргоон тэжээх боломжтойг Хангай газрын давуу тал энэ гэнэ.  2016 онд 417 хашаа шинээр нэмэж барьсан. Нийт 2374 хашаатай ба энэ нь хашааны хангалт 98,9 хувьтай гэсэн үг аж.

 

Аймгийн Хүнс, ХАА-н газрын мэргэжилтэн М.Цэрэнбалжидийн мэдээлснээр, энэ оны хувьд малчин өрхийн усны хангамж 93,1 хувьтай байгаа ажээ.

 

2016 оны аравдугаар сарын 21-нд аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлогын  хэлтсийн мэргэжилтэн С.Дархижавын хэлснээр бол малчдын өвс хадлангийн бэлтгэл 97 хувьтай байгаа аж. Үүнд албан байгууллага, аж ахуйн нэгжийн бэлтгэсэн нөөцийн өвс тэжээлийг оруулахгүйгээр дүнг гаргажээ. Малчид өөрсдөө 82973 тонн өвс, 1161 тонн гэр тэжээл бэлтгэсэн байна. Гар тэжээлийн бэлтгэл биелэлт 89 хувьтай аж.

 

 Л.Булган

Эх сурвалж: Монцамэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)