Төрийн тэргүүн дээд ”Чингис хаан” одонгийн эзэнээр Г.Ариунбаатар тодорлоо

Их эзэн Чингис хааны мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр дуурийн урлагийн шинэ нэгэн түүчээ, дуучин Ганбаатарын Ариунбаатарыг "Чингис хаан" одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулж өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч​ Ц.Элбэгдорж "Өнөөдөр Монголын ард түмний бахархлын өдөр. Энэ өдрийн халуун мэндийг та бүхэнд хүргэе. Монголчууд бахархлыг түгээж, эзэмдэж ирсэн. Бахархлыг хүн бүтээдэг. Монголын бахархлыг Монгол хүн бүтээдэг. Үндэстнийхэээ бахархлыг бүтээж яваа олон Монгол хүн бидний дунд бий. "Чингис хаан одон"-гоор манай нэр хүндтэй хүмүүс шагнагдсан. Олон уран бүтээлчдээс шалгарч тэргүүнд нь зогсоно гэдэг амаргүй. Маринский театрын гоцлол дуучин Г. Ариунбаатарыг "Чингис хаан" одонгоор өнөөдөр шагнах гэж байна. Г.Ариунбаатар 10 хүүхэдтэй айлын ганц хүү. П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны Гран при шагналт. Би дуулах бүрийдээ ээж аав эх орон гурваа юун түрүүнд боддог. Тэд надад хүчирхэг хоолойг бэлэглэсэн гэж ярьсан байдаг. Г.Ариунбаатарын гаргасан амжилт өнө удаан жил Монголын бахархал байсаар байна." гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • emee (66.181.187.88)

    2016-10-31

    BAYAR HKURGIE . ESTOI EZNEE OLSON SHAGNAL BOLLOO. YMAR MUNDAG ZALUU BE AMIDRALIIN HKUND BERHKIIG DABAN TUULJ YBAA MUNDAG ZAluu BAINA