Хөвсгөл, Эрдэнэтийн чиглэлийн автозамыг хаав

 

        Их хэмжээний цас орсны улмаас замын нөхцөл байдал муудаж Хөвсгөл, Эрдэнэт аймгийн чиглэлийн автозамыг түр хугацаагаар хаажээ. Тиймээс зорчигч, тээвэрчдийг автозамын нөхцөл байдалд тохируулан ажлаа зохицуулж, дээрх чиглэлд зорчихгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа. Түүнчлэн Дархан-Уул, Орхон, Завхан Улиастай, Увс, Хөвсгөл, Булган, Төв аймагт цас орж, автозамын гадаргууд хальтиргаа гулгаа үүсчээ. Мөн Улаанбаатар хотоос Сэлэнгэ, ДарханУул аймгийн чиглэлийн автозамд цас их орсноос гулгаа үүсч, автозамын хөдөлгөөнд аюултай байдал бий болсон тул жолооч нарыг хурдаа тохируулж явахыг зөвлөж байна.

 

Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар өнөө маргаашдаа, 10,11- нд зарим газраар цас орж, салхи 14-16 метр хүрч ширүүсхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 25-30, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16- 21, өдөртөө 3-8 хэм хүйтэн байх юм байна.

 

Улаанбаатар хотод орсон хур тунадасыг цэвэрлэхээр “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын 200 гаруй ажилтан, 15 техниктэйгээр ажиллаж, нийт 38 тонн цас хайлуулах бодис цацсан байна. Одоогоор нийслэлд давс, бодисын нөөц 64 хувьтай байгаа аж.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)