Халтиргаа гулгааны улмаас таван хүн амиа алджээ

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнхи нутгаар цас орж, зам хаагдсан. Цас их орсны улмаас Орхон, Хөвсгөл аймгийн замыг өчигдөр хаах шийдвэр гарч, хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Замын цагдаагийн газарт амралтын өдрүүдэд 500 гаруй осол аваарын дуудлага ирсэн тухай мэдээллээ.

 

Жолооч нар хөдөө орон нутаг, нийслэлийн замаар зорчихдоо хурдаа тохируулж яваагүйн улмаас мөргөлдөх, замын хажуу руу унах, онхолдох зэргээр осолдсон байна. Түүнчлэн халтиргаа гулгаанд хурдаа тохируулж яваагүйн улмаас явган зорчигчийг мөргөн гэмтээсэн осол олон гарчээ. Хөдөө орон нутагт замын халтиргаа гулгааны улмаас таван хүн осолдож амиа алджээ.

 

Тухайлбал, Булган аймагт 49 настай Г нь хурд хэтрүүлэн явснаас замын хажуу руу онхолдож амиа алдсан байна. Мөн Хөвсгөл аймагт X-Trail маркийн автомашинтай зорчигч замын хажуу руу онхолдож, Т гэх 35 настай зорчигч амь насаа алджээ. Үүнээс гадна Сэлэнгэ аймаг, Багануур дүүрэг, Сонгинохайрхан дүүрэгт халтиргаа гулгаатай замд хурдаа тохируулж яваагүйн улмаас иргэд амиа алдсан харамсалтай хэргүүд гарчээ.

 

Тиймээс Замын цагдаагийн газраас хурдаа тохируулан анхаарал болгоомжтой байхыг жолооч зорчигчдод анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)