Өнөөдөр энэ зууны хамгийн том сар гарна

 Өнөөдөр буюу 11 сарын 14-ны даваа гаригт энэ зууны хамгийн том сар гарах гэж буй талаар Одон орон судлалын төвөөс мэдээллээ. Тодруулбал, ийм том сар сүүлийн 68 жилд тохиогүй бөгөөд жирийн үед харагддагаасаа 14 хувь том харагдаж, 20 мянган км ойртох аж. Харагдах цагийг нарийн тооцоолоход даваа гаригтт Улаанбаатарын цагаар 17:33 цагаас эхлээд шөнөжин харагдах бөгөөд Европын улс орнуудад илүү тод харагдах юм байна.

Энэ жилийн хамгийн том сарыг “Минж сар” гэж нэрлэж байгаа нь 11 дүгээр сары минжний арьс үсийг агнаж авдагтай холбоотойгоор ийн нэрлэсэн гэв. Дашрамд дуулгахад, байгалийн ховор сонин энэ үзэгдлийг Одон орон судлалын төвд том хүн 7000 төгрөгөөр, хүүхэд 5000 төгрөгөөр харах боломжтой юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)