“Барьцаа 007”инээдмийн УСК нээлтээ хийнэ
- 2016-11-18
- Топ сэдэв
- 0
Драммын театрын бүжгэн дээр Аглуу Мөнхгэрэлтэй “Загаст нуур нь байгаагүй бол” гэсэн дууны намуухан аян дээр хөнгөн эргэлдэнхэн бүжиглэж байтал шар цэцэгтэй цамцтай туранхай Батаа их л дээрэнгүйгээр салгадаг хэсгийг та санаж байна уу? Энэ бол Х-Түц хамтлагийн “Сэргээш-3” уран бүтээлийн хэсэг юм. Олон сайхан уран бүтээлээрээ ард түмнээ үрчийтэл нь инээлгэж, элгийг нь эмнэж явдаг Аглуу, Батаа хоёр маань анх удаа дэлгэцийн уран бүтээлд хамтран тогложээ.
Тэдний хамгийн анхны хамтран тоглосон дэлгэцийн бүтээл нь Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Барьцаа 007” инээдмийн УСК юм. Найруулагч Б.Жаргалсайхны шинэ уран бүтээл “Барьцаа 007” инээдмийн кино өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Тэнгис кино театрт 15:00 цагаас , Icinema кино театрт 17:00, Гэгээнтэн кино театрт 18:30 минутаас албан ёсны нээлтээ хийх аж.
Киноны гол дүрд МУАЖ Г.Мягмарнаран, МУГЖ Л.Баттулга/ Аглуу/, СТА Д.Баттөмөр / Банш Батаа/ нар тогложээ. Та бүхэн өөрт ойр байгаа кино театрт “Барьцаа 007” УСК-ны нээлтэнд оролцож кино багынхантай уулзаж, гол дүрийн жүжигчидтэй хамт зургаа татуулаарай.
Сэтгэгдэл (0)