Төрийн банкийг хувьчлах талаар мэдээлэл өглөө

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн банкны үйл ажиллагаа, хувьчлах бэлтгэл ажлын явц, байдлын талаархи мэдээлэл сонссон.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа танилцуулга хийв. Төрийн банк нь 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан ба 2013 оны 7 дугаар сард Хадгаламж банкны зарим актив, пассивыг шилжүүлэн авчээ. Төрийн банк нь 113 тэрбум төгрөгийн дүрмийн сантай, 25 хувийг Сангийн яам, үлдсэн 75 хувийг Хадгаламжийн даатгалын корпораци эзэмшдэг 100 хувь төрийн өмчит арилжааны банк юм байна. Банкны харилцагчийн тоо 2016 оны III улирлын байдлаар 2.735.774, зээлдэгчийн тоо 205.726, хадгаламж эзэмшигчдийн тоо 584.182, салбар нэгжийн тоо 502, ажилтны тоо 3738 байгаа аж.

Төрийн банкны нийт активын хэмжээ 2 их наяд 9 тэрбум төгрөгт хүрсэн ба нийт активын бүтцийн 20.8 хувь нь үнэт цаас, 16.6 хувь нь мөнгөн хөрөнгө, 3.9% хувь нь үндсэн хөрөнгө, 56.4 хувь нь цэвэр зээл, 2.3 хувь нь бусад хөрөнгө байгаа аж.

2016 оны III улирлын эцсийн байдлаар цэвэр ашгийн хэмжээ өссөн дүнгээр 7.57 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд Төрийн банкны хувьчлалаас орох орлогыг 75 тэрбум төгрөг байхаар заасан бөгөөд энэ нь зөвхөн Сангийн яамны эзэмшлийн 25 хувьд ногдох доод хэмжээг заасан бөгөөд Хадгаламжийн даатгалын корпорацийн эзэмшиж буй 75 хувийг оролцуулан нийтэд нь хувьчлах тохиолдолд хувьчлах доод үнэ 300 тэрбум төгрөг байхаар тооцож буй аж. Түүчнлэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа хувьчлах бэлтгэл ажлын талаар хийгдсэн ажлуудын талаар мөн танилцуулсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)