Д.Очирбат: Ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд зөв мэдээллийг түгээх гүүр нь бол хэвлэл мэдээллийнхэн
- 2016-11-26
- Топ сэдэв
- 0
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон яамны газар, хэлтсийн дарга нар сэтгүүлчидтэй уулзалт хийж, цаашдын ажлын талаар санал солилцлоо
Тэрбээр ЭХЭМҮТ-д ажиллаж, сэтгүүлчидтэй хамтдаа тус төвийн өргөтгөлийн үйл ажиллагаа болон нярайн эрчимт эмчилгээ, цусны эмгэг судлалын тасагтай танилцлаа. Харин төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцах үед хийсвэр хагалгаа хийлгэн төрж, хорвоод шинэ хүн мэндлэх торгон мөчийг хамтдаа хуваалцсан юм.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат энэ үед хэлсэн үгэндээ, хүний эрүүл мэндэд бусад салбарын оролцоо онцгой ач холбогдолтой байдаг. Ялангуяа эрүүл аж төрөх, ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд зөв мэдээллийг түгээх гүүр нь бол хэвлэл мэдээллийнхэн. Тийм учраас та бүхний оролцоо манай салбарт чухал гэдгийг онцоллоо.
Ирсэн сэтгүүлчдийн хувьд ихэвчлэн эрүүл мэндийн мэдээ, мэдээлэл бэлтгэдэг бөгөөд салбарын хүмүүсээс ярилцлага, сурвалжилга авч байсан туршлагатай сэтгүүлчид байв. Тэдний зүгээс ийнхүү хүлээн авч уулзаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд, цаашид байнгын холбоотой байж, шаардлагатай эх сурвалжийг олж өгч, туслан ажиллахыг хүссэн юм. Уулзалтын төгсгөлд нийт сэтгүүлчдийн дунд ЭМЯ-аас “Эрүүл мэндийн салбарын хөгжил нийгэмд” сэдэвт уралдааныг зарлаж байгааг дуулгалаа.
Сэтгэгдэл (0)