Пак Гын Хэ-г намын гишүүд нь өмгөөлөхгүй
- 2016-12-01
- Топ сэдэв
- 0
Өмнөд Солонгосын эрх баригч намын зарим хууль тогтоогч албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан гэх дуулиант хэрэгт холбогдоод буй Ерөнхийлөгч Пак Гын Хэ “Парламент шаардлагатай гэж үзвэл бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө огцроход бэлэн” гэдгээ мэдэгдсэн билээ. Өмнөд Солонгосын гурван гол намын бүрэлдэхүүнтэй парламентын нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураахаар хуулийн төсөл боловсруулж байна. Энэ саналыг 300 гишүүнтэй Үндэсний Ассамблейн талаас илүү хувь нь дэмжих юм бол Ерөнхийлөгч огцрох болно. Тус улсын сөрөг хүчин болох Минжу намын зүгээс дуулианд холбогдоод байгаа Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах санаачлага гаргасан юм. Тэгвэл эрх баригч Сэнүри намын тодорхой тооны гишүүн сөрөг хүчний санаачлагыг дэмжихээ илэрхийлжээ. Солонгосын “KBS” телевизийн мэдээлэлд дурдсанаар, эрх баригч намын Ерөнхийлөгчтэй ойр байдаггүй 30 гаруй гишүүн Пак Гын Хэ-г огцруулах санал хураалтад сөрөг хүчний талд зогсохоо илэрхийлсэн байна. БНСУ-ын парламент энэ сарын 9-нөөс өмнө Ерөнхийлөгчдөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр товложээ. БНСУ-ын парламентад сөрөг хүчин 172 суудалтай байгаа. Тиймээс Ерөнхийлөгчөө огцруулах ажлыг эхлүүлэхэд эрх баригч намын 28 гишүүний санал шаардлагатай. Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх үйл явцыг эхлүүлбэл төрийн эрх мэдэл түр хугацаанд Ерөнхий сайдад шилжиж, Үндсэн хуулийн шүүх Пак Гын Хэ Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг эцсийн байдлаар шийдвэрлэнэ. Энэ сарын 9-нд болох Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаарх санал хураалтад түүнд “Дахиад нэг итгээд үзье” гэх гишүүдийн тоо давамгайлбал Пак Гын Хэ албан тушаалдаа хэвээр үлдэнэ. Гэвч томоохон шуугианд холбогдоод буй түүнийг огцрох нь тодорхой боллоо хэмээн олон улсын шинжээчид үзэж байна. БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ-г огцруулах тухай жагсаал нь “Ихва” эмэгтэйчүүдийн их сургуульд морин спортын тамирчин Жон Юра гэх оюутан тусгай элсэлтийн шалгалтгүй орж ирснээс эхлэлтэй юм. Зөвхөн энэ асуудлаас болж эмэгтэй голдуу оюутнууд хотын төвд 30 мянган хүн цуглуулж эсэргүүцлийн жагсаал хийснээр төр эргүүлэх алхам болов. Тэмцэж сурсан ард түмний таван долоо хоног үргэлжилсэн уг жагсаалд бүх насны 1.5 сая иргэн оролцсон бөгөөд энэ нь тус улсын түүхэнд сүүлийн 20 жилд гараагүй хамгийн том жагсаал аж. Пак Гын Хэ Өмнөд Солонгосын 11 дэх Ерөнхийлөгч. Тус улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг Төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байхаар заасан байдаг. Удам дамжсан улстөрч Пак Гын Хэ-гийн эцэг нь Өмнөд Солонгосыг 1961-1979 онд удирдаж байсан гурав дахь Ерөнхийлөгч Пак Жон Хюин юм. Тэрбээр 1961 онд цэргийн эргэлт хийж төрийн эрхийг авч 1963 онд болсон Ерөнхийлөгчийн албан ёсны сонгуульд ялалт байгуулж, 1979 онд амь үрэгдэх хүртлээ төрийн тэргүүнээр ажиллажээ. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Хойд Солонгосын нууц ажилтнуудын амь насыг нь хөнөөх хоёр ч халдлагаас эсэн мэнд гарч байжээ. Пак Жон Хюин нь 1979 оны аравдугаар сарын 26-нд өөрийн аюулгүй албаны тэргүүний гарт амь эрсэдсэн аж. Солонгосын Үндэсний тагнуулын албаны тэргүүн Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албаны дарга Ким Жэ-Кю түүнийг толгойд нь буудан хөнөөсөн бөгөөд 1980 оны тавдугаар сарын 24-нд энэ хэргийнхээ төлөө дүүжлэн хороогдсон байна. Авлига, хээл хахуульд идэгдсэн намын байранд ажиллахгүй хэмээн Ханара намын тансаг байраа майхнаар сольж авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын өмнөөс ард түмнээсээ уучлал гуйж байв. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “Авлигыг арилгахад гол анхаарлаа хандуулна” гэж амлаж байсан Ерөнхийлөгчийг авлигын хэргээр огцрох эсэхийг Үндэсний Ассамблейн 300 гишүүний саналаар энэ баасан гаригт тодруулна. 2008 онд Ерөнхийлөгч байсан И Мюн Бакийн АНУ-аас үхрийн мах импортлох шийдвэрийн эсрэг жагсаалд 80 мянган хүн оролцож байсан нь өнгөрсөн хугацааны томоохон жагсаалд тооцогддог. “Олны танил хүн энгийн байх хэрэгтэй” гэх бичигдээгүй хуультай тус оронд дуучин, жүжигчин, шүүгч гээд олонд танигдсан хэн ч хамаагүй буруутай, буруугүйгээс үл хамааран уучлал гуйж, ухамсраараа өөрөө өөртөө арга хэмжээ авч сурсан байдаг. Энэ нь Өмнөд Солонгос улсад ард түмнээс өөр том засаглал байхгүйг илтгэж байна. Ерөнхийлөгч нь авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож ард түмнийг босгож байсан цор ганц тохиолдол нь энэ биш юм. Тодруулбал, тус улсын Ерөнхийлөгч асан Но Му Хен нь 2009 оны намар гэрийнхээ ойролцоох уулнаас үсэрч амиа хорложээ. Учир нь, 2003- 2008 онд Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх үед гэр бүлийнх нь гишүүд зургаан сая ам.долларын авлига авсан дуулиант хэрэг дэгдсэнээс үүдэн ард түмнээсээ уучлал гуйж, холбогдсон хэрэгтээ гэмшиж буйгаа илэрхийлсэн зурвас үлдээн амиа егүүтгэжээ.
А.Даваахүү
Сэтгэгдэл (3)
Өвгөн (66.181.185.180)
ТөÑийн Ó©Ð½Ð´Ó©Ñ Ð°Ð»Ð±Ð°Ð½ ÑÑÑаалÑнÑÑдÑн ÑÑ Ð·Ò¯Ð¹Ð³Ò¯Ð¹ Ñвдалд ÑолонгоÑÑÑÑд зөв ÑÑ Ð°Ð°Ð»Ð°Ð³ ÑÑмÑÑж ÑанаÑандаа Ñ Ò¯ÑÑ Ð±Ð°Ð¹Ð½Ð°. Ðанай ÑÓ©Ñийн дÑÑд ÑдиÑдлага ÑлÑааÑаа Ñаж Ñ Ñоглож дааж даваÑгүй Ó©Ñөнд оÑÑÑлж дампÑÑÑÑÑлж Ð±Ð°Ð¹Ñ Ð°Ð´ аÑд ÑүмÑн ойлгож байгаа Ñ Ñмгүй Ñ Ð¾Ð½Ð³Ð¸Ð¾ Ñолгойлж ÑÐ²Ð°Ñ Ñм даа ÑаавааÑ
nyamaa (202.179.23.14)
huulitai uls saihan um ulger avmaar um
nyamaa (202.179.23.14)
huulitai uls saihan um ulger avmaar um