Н.Алтанхуягийн алдаа

“Хэрэв Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаагүй байсан бол Ардчилсан намынхны хувьд бүх зүйл сайхан байх байсан” гэж ярьдаг хүмүүс  болон  “Би би би” гэж цээжээ дэлдэж буй Н.Алтанхуяг нарын алдаа юу байсан бэ. Н.Алтанхуяг Ардчилсан намыг эрх барих үед эхний Ерөнхий сайд болсноороо “азтан” болсноос биш Н.Алтанхуягийн Засгийн газартаа гол учир нь байсан юм биш гэдгийг ойлгох цаг нь ирсэн. Ардын намынхны хэлдэгчлэн 17 хувийн өсөлттэй эдийн засгийг хүлээж авсан, Монгол Улсын Засгийн газрыг барьцаанд тавин байж томоохон бондуудыг босгосон гээд бүх зүйлийг  эхэлж байхад Ерөнхий сайд болсон нь л Н.Алтанхуягийн азтай байсных. Түүнээс биш тэр Ерөнхий сайд болоод бүхнийг эхлүүлчихсэн юм биш. Н.Алтанхуягийн оронд хэн ч байсан бүх зүйл эхэлдгээрээ л эхлэх байсан. Тэгэхээр Ардчилсан намынхны байгуулсан  Засгийн газар эхнээсээ зөв голдиролоор явсан бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэхгүй байсан гэж ярьвал зохистой.

Н.Алтанхуягийн алдаа нь  Монголын түүхэнд хэзээ ч байгаагүй их хэмжээний мөнгөн дүн бүхий “Чингис”, “Самурай” зэрэг бондыг амжилттай босгочихоод  зарцуулалтыг нь хянаж чадаагүйд байгаа. Зарцуулалт нь тодорхой, хяналт нь няхуур байсансан бол түүний Засгийн газар унасан ч дараагийн Засгийн газарт нь өөрийнх нь үед хийсэн бүхэн балаг болохгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, “Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаагүй бол...” гэдэг үг хэдийд  ч юм гарахгүй, бүх зүйл голдиролоороо явах байсан. Үнэнийг хэлэхэд Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ирээдүйд төлөх өр, эмх замбараагүй санхүүгийн асуудал бүхий төрийн байгууллагуудаас өөр юу ч үлдээгээгүй. Харин өөртэй нь 1 кабинет болж ажилласан хүмүүс, ойр тойрныхныгаа  дураар нь дургиулснаас болж сэжигтнээр татагдахаас өөр гарцыг үлдээгээгүй бололтой.

Н.Алтанхуягийн алдаа нь их талыг хараад нүд алдах гэдэг шиг их мөнгө хараад хяналтгүй ажилласанд байсан бол Ардчилсан намын алдаа нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар сонгосон явдал байсан. Одоо тэдний хэн хэн нь үүнийхээ үйл лайг эдэлж байгаа юм даг уу даа.

 

У. Жанцан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • Зочин (139.5.217.218)

    2016-12-01

    ХЯМРАЛ, УНАЛТЫН АВТОР НЬ АЛТАНХУЯГ. ТЭР ХУУЛЬ, ЗАРЧИМ, ХЯНАЛТ ХАРИУЦЛАГААС ГАДУУР ЯВСАН НЬ ОЛОН АЖИЛТНАА ОДОО ООРИЙГОО ЯЛ АСУУХАД ХУРГЭЖ БАЙНА. АСУУДЛЫГ УЛС ТОРЖУУЛЭХ ОВ МЭХ ОДОО ЯВУУРГУЙ ДЭЭ.

  • Zochin (139.5.217.218)

    2016-12-01

    Mash unen niitlel baina.

  • Үнэн (103.9.90.130)

    2016-12-01

    Энэ хүний талаар ингэж бичих нь түүхийн шарласан хуудасанд хараар бичигдэнэ. Сайд байхад нь шарвалзаж, нярвалзаад байсан улс ингэж бичихээ болиоч. Хазайсан дээр нь түлхэнэ гэж ЛАВ МОНГОЛ ХҮНИЙ ЖУДАГ биш билээ.

  • zochin (202.70.41.210)

    2016-12-01

    unen unen

  • amarjarg***** (202.179.29.224)

    2016-12-01

    үнэн шү дэ

  • (43.228.129.161)

    2016-12-01

    АН энэ хөрөнгөөр бүх дарга нараа зугаалуулж гадаад дотоод их явсан энэ зардлыг хянаж үзэх хэрэгтэй хөл бөмбөг шопонг хийлгээд байсан юм монгол улсыг ард түмнийг яаж элгээр мөлхүүлж байга харцгаа дандаа ч дээ дандаа ч дээ АН мөн ч их баяжсан даа одоо 461 ангид цуглах цаг болжээ,,,

  • ЗОЧИН (103.26.194.112)

    2016-12-01

    ЯГ ҮНЭН. АН-ЫН ЛУЙВАРЧДЫН ХЯЗГААРГҮЙ ШУНАЛ, УЛСТӨРИЙН ХАРАЛГАН БОДЛОГЫН ҮР ДҮНГ БИД АМСАЖ БАЙНА. МАН Ч ГЭСЭН НЭГ ИХ ЯЛГААГҮЙ ЮМ БИШ ҮҮ? НЭГ ТЭРЭГНИЙ ХОЁР ДУГУЙ...

  • zochin (202.9.41.247)

    2016-12-01

    yg vnen bichisen baina ter ih zambaraagvi idej uusan ymnuudiig ni sain shalgaj ylsiig hihirolgvi bolgoh heregtei