С.Батболд: Аз жаргалтай хот цэнгүүнийг НЗДТГ-аас зохион байгуулаагүй

"Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах энэ сарын 22-ны өдөр "Аз жаргалтай Улаанбаатар" цэнгүүнд оролцож, дуулсны дараа ОХУ-ын дипломатчид зодуулж, хүнд гэмтсэн нь дуулиан дэгдээд байгаа билээ.

Зарим хэвлэлүүдэд мэдээлж байгаачлан хотын удирдлагуудын урилгаар Амараа тус цэнгүүнд дуулсан гэх мэдээлэл бий. Учир нь "Аз жаргалтай Улаанбаатар" цэнгүүнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж, ОХУ, БНХАУ-ын ЭСЯ-ны дипломат төлөөлөгчид оролцуулсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Тэгвэл энэ талаар хотын дарга С.Батболд өчигдөр орой "Eagle" телевизээс бэлтгэн хүргэдэг "Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт оролцох үеэрээ, "Фэйсбүүкээр явж байгаа "Аз жаргалтай хот" гэх тус цэнгүүнийг НЗДТГ-аас зохион байгуулаагүй. Төрийн бус байгууллагаас зохион байгуулж, намайг урьж оролцуулсан. Нийслэлд тиймэрхүү цэнгүүн зохион байгуулах төсөв байхгүй" гэх тайлбарыг албан ёсоор өглөө.

Тэгэхээр иргэдийн дунд бий болсон нийслэлийн удирдлагууд төсвийн хөрөнгөөр баяр тэмдэглэж, түүний уршгаар дуучин С.Амармандах зодуулж бэртсэн гэх ойлголт эндүүрэл бололтой.

Х.Онон

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • zochin (202.9.43.185)

    2016-12-04

    Mungu ihtei TBB g nerleh ni shudraga bh

  • oros diplomat (84.129.9.177)

    2016-12-04

    tiish dee, manai orosiin elchingees zohioson show sh dee

  • zochin (103.229.122.199)

    2016-12-04

    Хотын даргын хувьд сонгогдсоноосоо хойш юу хийв.Цаашдаа хотын нөхцөл байдлыг сайжруулах тал дээр ойрын хугацаанд дорвитой ямар ажил хийх талаараа олон түмэнд танилцуулж байх хэрэгтэй юм шиг санагддаг.Хийхээр төлөвлөсөн ажил байгаа бол өөрийн үзэл бодолдоо үнэнч зогсож зоримог алхам хийх хэрэгтэй.Ингээд юун ч мэдэгдэхгүй байгаад баймааргүй санагдах юм.Чанга байх үедээ чанга дуугарч хэлэх үгээ хэлэх хэрэгтэй шүү дээ.

  • зочин (103.229.122.199)

    2016-12-04

    Тийм байлгүй дээ.Утаагаар амьсгалаад,цас орохоор зам нь мөстөж халтирч унчих гээд,битүү түгжрэл.Ийм байхад Аз жаргалтай Улаанбаатар гээд юун ч сайхан нэртэй шоу юм.Шоугаар далимдуулж бас л нэг хэсэг хүмүүсийн мөнгө угаах арга шүү дээ.Арп түмэн дийлэнхээрээ дургуйцаж бухимдаж байна.Олон түмний амьдрал ийм хүнд байхад өөгшүүлэн хөлчүүрхэн нэг нь нэгнийгээ аминд хүрэх шахлаа.Одоо баяр ёслол ар араасаа болох учраас Хотын захиргаанаас журам боловсруулж дэг журам сахилга батыг чангатгах хэрэгтэй.