Мөсөнд цөмөрсөн ачааны машиныг гаргажээ

 

        Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ мөрөнд мал ачсан бага оврын ачааны машин осолдсон хэрэг  гарсан байна. Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид хэргийн газар очиход  гурван тоннын даацтай ХӨА 78-18 улсын дугаартай Маяти маркийн автомашин Бага ацын бирвааз гэдэг газраар зорчиж явахад нь мөс нь цөмөрч, живсэн байжээ.

 

Долоон цагийн турш тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга Л.Ганзоригоор ахлуулсан нийт найман албан хаагч аврах ажиллагааг явуулж, мөсөнд цөмөрсөн автомашиныг татан гаргаж чадсан тухай эх сурвалж мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)