Д.Пүрэвдаваа дүүргийнхээ прокурорын байгууллагыг 40 саяаар “хахуульджээ”

Сонгуулийн үр дүн нь эцэслэн шийдвэрлэгдээгүй ч Дүүргийн ИТХ-д нэр дэвшсэн  зарим нэр дэвшигч нь сонгуулийн хууль зөрчсөн асуудлаар  хуулийн байгууллагад шалгагдаж байгаа дүүрэг бол Баянзүрх. Нэр дэвшигч нь сонгуулийн өдөр мөнгө тараасан улмаар уг асуудал дүрс бичлэгээр ил болсон “онигоотой” ч гэмээр үйл явдал өрнөсөн дүүрэг. Өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ итгэлийг алдаж, байнга л асуудалд холбогдож байдаг Д.Пүрэвдаваа “Дайран дээр давс” гэгчээр 2016 оны 10 дугаар сарын 31-ны өдөр буюу  үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийн өмнө хуучин ИТХ-ыаа хуралдуулж  бас нэгэн хууль хууль бус шийдвэр гаргажээ. Тодруубал, дүүргийн ирэх оны төсөвт тодотгол хийх нэрээр тодорхой зардлуудыг төсвөөс гаргуулах ИТХ-ын тогтоол гаргасан байна. Мөн энэ хурлаар  гэнэтхэн төсвийн тодотголын бичиг баримтанд тусгуулалгүйгээр  дүүргийн Прокурорын байгууллагад сандал ширээ авах нэрээр шийлжүүлэх 40 сая төгрөг зарцуулах  шийдвэрийг цөөнхийн үгийг үл сонсон, олонхоороо түрий барьж гаргуулж авчээ.

Энэ хөрөнгө нь ямар нэгэн сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээтэй огт хамааралгүй. Дүүргийн иргэдийн амьдрах орчныг сайжруулахад бус харин зүгээр л дүүргийн прокурорын газрын сандал, ширээг сольж, ажиллах орчинг нь сайжруулах зорилготой аж. Өнөө маргаашгүй суудлаа өгч ч магадгүй байгаа энэ үед яаран прокурорын ажиллах орчинг сайжруулах асуудлыг шийдвэрлэснийг иргэд олон нийт  гайхаж байна. Зарим эх сурвалжуудын үзэж байгаагаар дүүргийн ИТХ-д нэр дэвшээд сонгуулийн хууль зөрчсний улмаас хуулийн байгууллагад шалгагдаж байгаа АН-аас нэр дэвшигчдийн мөнгө тараасан асуудлыг прокурорын шатанд шийдвэрлэхээр ийнхүү ийнхүү “тал зассан” байж болзошгүй гэж тайлбарлаж байгаа.

Өмнө нь Засаг дарга Д.Пүрэвдаваа дүүргийН Захиргааны хэргийн нэр бүхий шүүгчидэд газар олгоосн захирамж гаргасан тухай мэдээлэл сайтуудад гарч байсан бол энэ удаад Д.Пүрэвдаваа хуучин ИТХ-ын “сүүлчийн хурлаар”  40 сая төгрөгөөр дүүргийн прокурорын ажиллах орчин сайжруулах” тогтоол гаргуулаад авсан байна.

Энэ “тал зассан” явдлыг тухайн үед хуралдаж, гар өргөсөн дүүргийн хурлын хуучин төлөөлөгчид  ярьж явааг Засаг дарга өөрөө мэдсэн болов уу. Мэдсэн ч  мэдээгүй мэтээр мэдэн будилж чадах л хүн. Зорилго нэр сонгуулийн маргааныг өөрийн талд ашигтайгаар шийдвэрлүүлэх учраас эрх мэдэлтэй байгаа дээрээ ийм шийдвэр гаргасан нь ойлгомжтой биз.

Хууль, шүүхийн байгууллагын шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдох нь Эрүүгийн хуульд заасан гэм буруутай үйлдэл болдог гэдэг заалт   Д.Пүрэвдаваа даргад огт хамаагүй бололтой.

Түүний санаачилсан “прокурорын байгууллагын ажиллах орчин сайжруулах” гэх тодотголтой 40 сая төгрөг нь дүүргийн прокурорын байгууллагыг Д.Пүрэвдаваа өөрийн тусын тулд “ашиглах” гэсэн авлигын хэрэг гэж  дүгнэхэл хүрч байна.  Үүнийг АТГ бол хуулийн байгууллага шалгаж, буруутай этгээдэд  хариуцлага хүлээлгэнэ буй заа.

Л.Саран

Эх сурвалж: Zone.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)