Ам.доллар 2480 төгрөгтэй тэнцэж байна

Монголбанкнаас зарласнаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2480 төгрөгтэй тэнцэж байна. Өнгөрсөн аравдугаар сард төв банкнаас гаргасан мөнгөний тоймд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 3.8 хувь буюу 86.9 төгрөгөөр суларч, 2374.21 болсныг мэдээллэсэн. Харин арваннэгдүгээр сарын эхээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2720 төгрөгтэй тэнцэн, 200 гаруй төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байв. Гэвч өнгөрсөн долоо хоногоос ам.долларын ханш бага зэрэг өсч эхэлсэн байна. Өнөөдөр “Найман шарга” валютын зах дээр ам.долларын ханш 2485 төгрөгтэй тэнцэж буй бол арилжааны банкууд 2490 төгрөгөөр зарж байгаа аж. Статистикчдийн мэдээллэснээр, төгрөгийн ам.доллартай харьцах ханш нийтдээ 20-40 төгрөгөөр өсчээ.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (182.160.2.216)

    2016-12-14

    Ard tumen ardiin namiig songohdoo ikh yum huseegui guigaagui. AN iin 2000 davuulsan dollariin hanshiig buulgaachee gej l songoson. Dollariin hansh buuval hyamral baihgui bolno. Yamar uchraas buulgahgui bna ve. Iim sonirholgui baikh shig. Irged ergeed hariutslaga tootsoj chana shuu MAN mini.