Б.Жаргалсайхан: Нэг хэсэг нь хулгай хийгээд яваад байх нь бидэнд таалагдахгүй байна

МҮХАҮТ-аас “Валютын ханшийн өсөлт” сэдвээр Монголбанк, Засгийн газар, бизнесийнхний дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Сангийн яам, ЗГХЭГ-ын төлөөлөл, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын Банкуудын Холбооны Ерөнхийлөгч О.Орхон болон бусад бизнес эрхлэгчид оролцлоо.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав: Зургаадугаар сарын сүүлээс хойш долларын ханш 1,900-2,500-д хүрчихсэн байгаа. Саяын 20 гаруй хувийн уналтаас болж бүх бизнесүүдэд ашгийн тухай ойлголтгүй болчихлоо. Олж байгаа 7-8 хувийн ашиг нь үүндээ идэгдчихэж байгаа юм. Татварын тоон дүнг харахад биелэлт сайн байна. Энэ нь татварын ил тод байдлын хууль, НӨАТ-ын татвар төлөлт нэмэгдсэнтэй холбоотой болохоос эдийн засгийн сайжралтай холбоотой биш. Авдаггүй татвараа авч эхэлсэн гэсэн үг.

Макро эдийн засаг дээрээ Засгийн газар тодорхой бодлого гаргаж чадахгүй байна. Үүнээс болж бид хямралд идэгдээд дуусаж байгаа.

Нэг ч улс төрч өнөөдөр хийсэн алдаандаа хариуцлага хүлээгээгүй гэсэн бол "Буян" компанийн захирал Б.Жаргалсайхан энэ асуудлаар нэлээн хүчтэй байр суурь илэрхийллээ.

Тэрбээр “Монголбанк бол дампуурчихсан юм байна. Энэ авсан бүх зээлийг чинь энгийн математикаар нэмж хасахад аль хэдийнэ дампуурчихсан.

“Буян” компани Монголбанкны оронд байсан бол дампуурчихсан байгаа. Улс төрчидтэй хуйвалдаж бизнес хийж болдоггүй юм. Зах зээлийн эдийн засаг, бизнесийг ар, өврийн хаалгаар хийхээр улс орон тэр чигтээ унадаг юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Шударга байя л даа бүгдээрээ. Бид ядуу байж болно. Улс орон хэцүү байж болно. Гэхдээ бид ил тод байдал, шударга ёсыг хүсээд байна шүү дээ.

Нэг хэсэг нь хулгай хийгээд яваад байх нь бидэнд таалагдахгүй байна. Сүүлийн 10 жил манай улс төрчид банкуудтай хуйвалдаж дэндүү их бизнес хийж байгаа.

Тийм учраас энэ ил тод байдлыг хадгалах хэрэгтэй” гэв.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • nyam (202.179.29.40)

    2016-12-18

    ideh um oldohgui naadah chin uhlee

  • Kkk (78.123.155.228)

    2016-12-17

    Nileed heseg ni idvel ok yum bna l da

  • зочин (103.14.36.6)

    2016-12-16

    НӨАТ-ын татварыг бүрэн авч чадвал үүнээс илүү орлого бүрдүүлэх боломж бий шүү. Хорооллуудын дундах хүнсний дэлгүүр, эмйин сангууд бас худалдааны төвүүд хуучнаараа л явж байна. Зарим нэг нь машиныг авч тавьсан ч татварынханд харуулах үүрэгтэй. Иргэнд бол өгөхгүй л байгаа. Татварынхан орлого нэмж бүрдүүлэх зорилгоор ажиллаад үүнийгээ л нэг цэгцэл дээ. Тиймгүй бол бас нэг 3 хоногийн л хууль

  • (59.153.115.189)

    2016-12-16

    Энэ орон гаран нөхөр өөрөөрөө жинхэнэ луйварчин хүн ш дээ. бүх найзууд нь түүнээс дүрвээд тэ ганцаараа гараа хөдөлгөж суугаа. бачимдах нь аргагүй. тэр одоо хэн ч биш. Мөнгө л ярьдаг мөнгө л боддог. Жоохон завсарлаж байгаад дахиад мөнгө боддог хүн. Ялсан намын даргатай шөнө уулздаг гэж хэлдэг үнэн байх аа

  • иргэн (43.242.243.175)

    2016-12-16

    Шударга байцгаая гэж ярьдаг хүнээсээ очиж асуу, өөрөө шударга байж чадаж байна уу гэдгийг

  • (202.179.29.141)

    2016-12-16

    Jagaa maan ygaad l bachimdaad bn da