А.Сүхбат: Дорнын ёс заншилтай улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нийцэхгүй
- 2016-12-16
- Топ сэдэв
- 0
УИХ-ын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат:
-2005 оноос ёсчлон мөрдөгдөж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль байгаа. Энэ хууль үр дүнтэй ахиц дэвшил гарсныг цагдаагийнхан, зарим төрийн бус байгууллагынхан ч хэлээд л байна. Гэтэл 2008 онд өргөн баригдсан энэ хууль яг л нэг Өрнөдийн хуулийг цэг таслалгүй хуулаад тавьчихсан байгаа юм. Тэгэхээр энэ чинь Дорнын ёс заншилтай Монгол гэсэн өвөрмөц үндэстэнд таарахгүй. Олон сөрөг үр дагавар гарч магадгүй. Хайртай хүүдээ хатуу үг хэлж болохгүй болчихсон цаг юм уу. Хайртай морио хазаарлахгүй бай гээд байгаа юм уу. Тэрийг би ойлгохгүй байна.
Энэ хууль гараад хэдэн хүн эргэж харахын болдоо хууль гээл баахан гууль батлаад байдаг бид бүхэн амьдралаас хол, хамгаалах байр л гэнэ, олон төсөв гарна, бүх салбаруудыг хамруулна, ял авах эхнэр нөхрийн тоо л нэмэгдэх нь дээ.
Нэг өнцгөөс харвал өрнөдийн хууль бол ямбаны, нийгмээ шийдсэн, амьжиргааны байдал өндөр ийм хууль байна.
Нөгөө талаас Өрнөдийн хууль орж ирнэ гэдэг чинь буутай хууль орж ирнэ шүү нөхдөө!!! орой 10 цагаас хойш манай гэрийн хаалгыг тогшох юм бол буудах эрхтэй шүү бодолцож үзээрэй.
Б.Саруул
Сэтгэгдэл (2)
(43.228.131.110)
ÐÐÐ Ñн малаа ÑÑ Ð»ÑÑд наад ÐÐÐÐÐÐ Ð·Ð°Ñ Ð¸Ñаад ÑÑÑÑÐ¸Ñ .
(202.179.29.141)
onholddog garbe