Сургалтын төлбөрийн зээлд хамрагдсан оюутнууд 70 мянга авахгүй

Оюутнууд сургалтын төлбөрөө зээлээр авах боломж бүрдсэн билээ. Энэхүү зээлийг арилжааны банкуудаар дамжуулан өнгөрсөн сарын сүүлээр олгоно гэж байсан ч өнөөдрийг хүртэл олгож эхлээгүй. Тэгвэл албаныхны мэдээллээр өнөөдрөөс эхэлж хоёр арилжааны банкаар дамжуулан олгох юм байна.

Боловсролын сайдын мэдээлснээр 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө төлөх боломжгүй 74 мянган оюутан байна. Мөн хоёр болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж буй өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1,500 орчим оюутанд олгох тооцоо гаргажээ.

Улсын хэмжээнд 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаагийн 125 мянга нь бакалаврын өдрийн ангид сурдаг гэх тооцоо гаргажээ.

Дашрамд дуулгахад оюутны сургалтын төлбөрийн зээлд хамрагдасан оюутнууд үндэсний тэтгэлэг болох 70000 төгрөгийг авах боломжгүй юм байна. Үүнийг албаныхан улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаатай холбон тайлбарлаж байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • оюутан (59.153.87.9)

    2016-12-16

    Бүр арайл юмаа угаасаа зээл авчаад хүүтэй нь буцааж өгч байхад ийм шударга бус зүйл гэж юу байхав дэээ😠😠ðŸ˜