Нуурын усанд осолдсон 2 хүний цогцсыг гарган авчээ

 

        Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн “Шанаатын тахьдаг-Овоо” гэдэг газар Тэрхийн цагаан нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан гурван зорчигч бүхий суудлын автомашин мөс цөмөрсны улмаас осолджээ.

 

Тодруулбал, энэ сарын 17-ны өдрийн 10:35 цагт ослын дуудлага хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, хоёр  автомашинтай, Цагдаагийн газрын долоон албан хаагч, нэг автомашинтай, нийт 22 хүн, гурван автомашинтай ажиллаж иргэн Ж /29 настай, эрэгтэй/ автомашинаасаа гарч мөсөн дээр эсэн мэнд үлдсэнийг аварсан байна.

 

Харин  живж амиа алдсан иргэн Т /55 настай, эрэгтэй/, Б /48 настай, эрэгтэй/ нарын цогцсыг 18-ны өдрийн 16:04 цагт буюу өчигдөр хоёр удаа шумбалт хийж гарган авчээ. Мөн нуурын гүнд 5-6 метр живсэн  автомашиныг гарган аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)