Долоон аймгийн 22 сумын малд цэцэг өвчний эсрэг вакцин хийж эхэллээ

 

        Монгол Улс ОХУ-ын Засгийн газар хоорондын 20 дугаар хурлаар талууд “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хамтарсан хөтөлбөрийн II үе шатыг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Бүх холбоотын малын эрүүл мэндийн төв үйлдвэрээс нэн хөнгөлөлттэй үнээр 20 сая тун вакцин авахаар болж, таван сая тун вакциныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25- нд авснаар эрсдэл бүхий голомтот газруудын малд хийж эхэллээ. Тодруулбал, 2.5 сая тун вакциныг Архангай, Булган, Төв, Дундговь, Хэнтий, Сэлэнгэ, Дархан зэрэг долоон аймгийн 22 сумын малд 14 хоногт багтаан хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Нэн хөнгөлөлттэй үнээр авч байгаа вакцины үлдэгдэл 15 сая тунг энэ сарын 15- нд оруулж ирэх юм байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хүйтний улиралд вакцин хийхэд хүндрэлтэй байгаа тул зөвлөмж өгч, хяналт тавин ажиллаж байгааг албаныхан онцолж байна. Мөн ирэх гуравдугаар сарын 1-ээс орон даяар вакцинжуулалтыг хийж эхлэхээр болсон гэж ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллээ.

 

М.Өнөрөө

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)