Тээврийн хэрэгсэлийн гэрэлтүүлэгт тавигдах шаардлагын дагуу шалгалт хийж байна

Замын цагдаагийн албанаас “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГЭРЭЛТҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛД ТАВИХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Монгол улсын стандарт MNS 4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дах заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр автомашинд үйлдвэрээс стандартын шаардлагын дагуу тодорхой тоо, хэлбэр, хэмжээ, өнгө бүхий гэрэлтүүлэх хэрэгслүүд дээр нэмэгдлээр болон зориулалт өөрчлөн өөр өнгийн оврын болон улсын дугаарын гэрэл, их гэрэл, гэрэлтүүлүүр байрлуулсан, хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдсан, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бохирдсон зэрэг зөрчил дутагдлыг арилгах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр энэхүү арга хэмжээг зохион явуулж байгаа юм.

Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 5 дах заалт: 5. Гэрэлтүүлэх хэрэгсэл 5.1. Гэрлийн тоо, хэлбэр, өнгө, байрлал, ажиллах горим нь тухайн тээврийн хэрэгслийн хийцэд тохироогүй; 5.2. Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан; 5.3. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг; 5.4. Үйлдвэрээс тавьсан гэрэл ойлгуур байхгүй буюу бохирдсон; 5.5. Гэрэлтүүлэг, дохиоллын системийн унтраалга, шилжүүлүүр гэмтсэн. Тайлбар: Тээврийн хэрэгслийн урд талд улаан, ар талд цагаан өнгийн гэрэл (ухрах арааны болон улсын дугаарын гэрлээс бусад) буюу гэрэл ойлгуур тавихыг хориглохоор заасан байдаг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • ЗОЧИН (103.26.195.142)

    2017-01-06

    ХОЛЫН ГЭРЭЛТЭЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦДОГ ЖОЛООЧ НАРЫГ ЯАХ ВЭ? ЗОГСОЖ БАЙХДАА ИХ ГЭРЛЭЭ, БҮР ХОЛЫН ГЭРЛЭЭ АСААГААД БАЙДАГ ЖОЛООЧ НАРЫГ ЯАХ ВЭ? ТҮРГЭН, ЦАГДААГИЙН МАШИН ХҮРТЭЛ ТЭГЖ ЗОГСОХ ЮМ. ЖОЛООНЫ КУРСТ ИЙМ ЮМ ЗААДАГГҮЙ БОЛЧИХСОН УУ? АРДАА ЦАГААН ГЭРЭЛТЭЙ, УРДАА ШАР, ХӨХ, НОГООН ГЭРЭЛТЭЙ МАШИНУУД ЯВААД БАЙНА. ЭДНИЙГ ЯАХ ВЭ? ЦАГДАА НАРТ ИЙМ ЮМ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙНА УУ, ЭСВЭЛ МЭДЭХГҮЙ БАЙНА УУ?

  • (202.9.43.58)

    2017-01-04

    Замын гэрэлтүүлгээ нэм

  • Suugii (59.153.87.8)

    2017-01-04

    Hoid urd gerelde har ten naasan urt led gereltei mashiniig boliul.tormos dohio ugj bgaa ni medegdehgui araas ni orchih geed hetsuu shd.zarim mashinii holiin gerel mash hurts bnaa.

  • zochin (113.30.59.108)

    2017-01-04

    zuv arga xemjee bn tormosnii gerel ni shatsan mashin mash ih baidag xoinoos ni orchix geed tun hetsuu!!!! mashinii gerel buren buten baix yostoi yalanguya tormosnii gerel!

  • zochin (113.30.59.108)

    2017-01-04

    zuv arga xemjee bn tormosnii gerel ni shatsan mashin mash ih baidag xoinoos ni orchix geed tun hetsuu!!!! mashinii gerel buren buten baix yostoi yalanguya tormosnii gerel!

  • (59.153.115.73)

    2017-01-04

    ЗӨВ ШҮҮ

  • ZEV (202.131.233.190)

    2017-01-04

    ENE MASH ZEV ARGA HEMJEE SHUU. HEDEE ZAMD IIM NEG GERELTEI GARUUD YAVUULAHAA BOL"SON BN LEE. OLON HUNII AMIIG AVSAN DAA IIM GERELTEI NEHDUUD

  • Зочин (202.131.227.50)

    2017-01-04

    Гэрэлээсээ гадна эгнээ байраа зөв эзэлдэг болох тал дээр анхаарал тавиачээ, хальтиргаа гулгаа ихтэй байхад гэнэт гэнэт дарж орж ирээд, 3-р эгнээсээ эргэх гэж дайраад лай болцгоохын