Аваргууд хандив өргөж эхэлжээ

МҮБХ-ны хурлаар гарсан нэг шийдвэр бол сэргээшийн шинжилгээг бөхчүүдээс заал танхимын барилдааны үеэр авдаг болсон явдал юм. Өмнө нь зөвхөн Үндэсний Их баяр наадмаар авдаг байсан ба энэхүү шийдвэр гаргасантай холбоотойгоор ямар нэгэн барилдааны үеэр бөхчүүдээс шинжилгээ авдаг болох юм байна. Мөн Сэргээшийн сорьцыг шинжилдэг лаборатори оруулж ирэхээр ажиллаж байгаа ба үүнд нь бөхчүүд хандив өргөж эхэлжээ. Далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат, УИХ-ын гишүүн, БХЯ-ны сайд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, "Алдар" спорт хорооны дарга, дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяр нар тус бүр нэг сая төгрөг хандивлажээ.

Ч.Амар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Mongol (103.212.119.141)

    2017-01-23

    Archaagui ard tumnee shulsan baterdene boojgoog bicheed bhdaa yahav dee