Урагш нь ч хойш нь ч чангаасан нийтийн тээвэр
- 2017-01-23
- Топ сэдэв
- 0
УРАГШ НЬ Ч ХОЙШ НЬ Ч ЧАНГААСАН НИЙТИЙН ТЭЭВЭР
Улсын хөгжлийг нийслэлийнх нь нүүр царай тодорхойлдог бол тухайн нийслэл хотын өнгө төрх нийтийн тээврийн үйлчилгээ, тав тух, үзэмж, түүгээр үйлчлүүлэх зорчигчдын соёл, сэтгэл ханамжаас тодхон харагддаг. Гэвч яг энэ шалгуураар сая гаруй хүнтэй хотод маань дүн тавина гэвэл Улаанбаатарын нийтийн тээвэр ухаалаг хэлбэрт шилжсэн ч, автобусаар зорчих иргэдийнх нь ухамсар алхам хойшилсон байдалтайгаар таагүй үнэлгээ авах нь гарцаагүй байна.
Олон улсын жишгээс харахад нийтийн тээвэр гэх ойлголт нь зөвхөн зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, тэдгээрийн хоорондын харилцаагаар хязгаарлагддаггүй. Улс орны хот байгуулалтын түүх, алдаа оноо, төрийн засаглах чадамж, амьдралын чанар, ахуйн соёл гэх мэт олон үзүүлэлтийг илтгэдэг, өргөн агуулгатай хөгжлийн илтгэлцүүр юм.
Тийм ч учраас дэлхийн томоохон хотууд хөгжил гэх үгтэй зэрэгцүүлэн “ухаалаг нийтийн тээвэр” гэх ойлголтыг салшгүй авч явсаар, түүндээ иргэдээ дасгасаар, суралцуулсаар иржээ.
Улаанбаатар хотын хувьд ч нийтийн тээврийн салбараа өөд татаж, олон улсын жишигт дөхсөн ухаалаг систем төлөвшүүлэх гэж хичээн ажиллаж байгаа ч шийдлээ хүлээсэн асуудлууд шил дараалан гарч ирсээр байна.
“ХАНДИВЫН ХАЙРЦАГ” БА ТАСАРХАЙ МӨНГӨ
Нийтийн тээвэр кондукторгүй болж, иргэд автобусны урд хаалгаар орж, жолоочийн хажууд байрлах хайрцагт мөнгө хийх буюу дэргэдэх жижиг төхөөрөмжинд карт уншуулж төлбөрөө хийх үйлчилгээ нэвтрээд багагүй хугацаа өнгөрөв. Үрчийж халтайтал атгасан төгрөгөөр биш чип суулгасан жижиг пластикаар автобусанд сууна гэдэг эхэндээ монголчуудад цоо шинэ ч гэсэн, бас дасаж дадахад амархан хэрэглээ байлаа. Олон эсэргүүцэлтэй туллаа ч бага багаар урагшилдагын адилаар автобусаар зорчдог хүмүүсийн ихэнх хувь картын хэрэглээнд амжилттай шилжив.
Үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас ч энэхүү картын хэрэглээг дэмжих, нийтийн тээврийн давхацлыг бууруулах, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зарим чиглэлд шинэчлэл хийсэн. Карттай зорчигч тухайн өдөртөө автобус сэлгэн сууж болдог гэх мэтээр давуу боломж олгохыг хичээв. Гэвч хэдийгээр эдгээр нь ухаалаг хэрэглээнд шилжих томоохон алхам боловч сайны хажуугаар саар гэгчээр сөрөг үр дагаврууд гарч ирсээр байна.
Юуны өмнө хүнээс кондуктор гэгч хамаарах үйлчилгээг багасгаснаар автобус компаниудын хүсэн хүлээн байсан ашиг орлого нь нэмэгдэж эхэлсэн ч, тод удалгүй орлого аажмаар буур ч илүү хохирол амсах болов. Нийтийн тээвэрт төлбөр төлж зорчдог иргэдийн дийлэнх нь картын хэрэглээнд төдийлөн дасахгүй, дансаа цэнэглэхээс эхлээд карттай харилцахаас төвөгшөөсөн байдалтай байгаа учир бэлэн мөнгөөр үйлчлүүлэхийг илүүд үзсээр байна.
Ингэхдээ гараас гарт мөнгө өгөхөө больсноос хойш мөнгөний хайрцагт дутуу мөнгө хийх, гүйлгээнээс хасагдсан дэвсгэртүүдийг хуйлж шургуулах, задгай мөнгөн завсар цаас хавчуулж зузаалах, 500, 1000-тын дэвсгэртийг голоор нь хувааж тасдах, хуурамчаар хэвлэж ашиглах гэх мэт аргацаасан үйлдэл гаргах болов. Тэр болгонд жолооч хяналт тавих ёстой ч хүн нэг бүрийн хийж байгаа мөнгийг нарийвчлан шалгах боломжгүй, нэгэнт хийчихсэн мөнгийг буцааж гаргаад тоолно гэж байхгүй учир мөнгөний хайрцаг чухамдаа “хандивийн хайрцаг” болж хувираад байна.
“Хандивын хайрцаг” руу автобусны жолооч нар өөрсдөө ч гар дүрэх нь элбэг аж. Яаж ч лацдож ломбодсон жолооч нарын арга даган нарийсч, ухаж төнхөж авдаг багаж хэрэгсэл нь боловсронгуй болсоор буй аж. Бүх жолоочийг хавтгайруулах гээгүй ч камер шүүж үзсэн цөөхөн хэдэн тохиолдолд бүгд л ийм зөрчилтэй гарчээ.
Түүнчлэн жолооч иргэдэд бүхэл мөнгөний хариулт өгөх нэрийдлээр мөнгө завшиж халааслах явдал ч түгээмэл байгаа аж. Зорчигчдын хөл хөдөлгөөн, камер халхлагдах сиймхийг ашиглан ямар үед энэ мэт арга заль хэрэглэхээ ч мэддэг болжээ. Уг нь автобусны жолооч тийм ч бага цалинтай биш. Яавал ая тухай үйлчилж, алдагдлыг багасгах вэ гэхээсээ яасхийж оройд буухдаа хэдэн төгрөг халааслах вэ гэж толгой гашилгаж буй цагт жолоочийн хулгай, зорчигчдын “туулайчлал” цэгцрэх болоогүй л байна.
УХААЛАГ ҮЙЛЧИЛГЭЭНД УХАМСАРГҮЙ ЗОРЧИГЧ
Зөвхөн 20 автобус шугаманд явуулдаг жижгэвтэр компанийн нэг өдрийн орлогын тооцоог жишээ болгон сонирхов. Гэтэл хайрцагаас гарч ирж буй нийт мөнгөний 20 илүү хувь нь хуурамч буюу уранхай тасархай мөнгө байх юм.
Автобус 500 төгрөгөөр зорчдог ч хуурамчаар хийсэн мөнгө голдуу 1000-тын дэвсгэрт байгаа нь эрхгүй анхаарал татлаа. Гэтэл энэ хуурамч 1000-аар жинхэнэ 500-г олж болдог аж. Залилагч этгээд өөрөө үнэгүй зорчоод зогсохгүй хоёр хүний мөнгө хийсэн болж зөрүүд нь өөр нэгний жинхэнэ 500 төгрөгийг авдаг аж.
Яарч сандран чихцэлдэх зорчигч ч, хагас дутуу анхаарах жолооч ч үүнийг анзаараад, таслан зогсоогоод байх боломжгүй аж. Уг нь урьд нь кондуктор байсан хүмүүс хянагчийн үүрэг гүйцэтгэж байгаа ч явсан цаг, эргэлтийнхээ тоогоор цалинждаг тэдэнд бэлэн мөнгөний хайрцагт хэдэн төгрөг орж, хэдэн төгрөг “ нийтийн тээвэрт төвлөрөх нь огт хамаагүй гээд хэлчихвэл хилсдэхээргүй юм билээ. Энэ бүхнийг дагаад монгол хүний ухамсар төлөвшил улам бүр шалан дээр унаж, хэдэн төгрөг хэмнэх нэрийн доор том жижиг хулгай, хууран мэхлэлт газар авч байгааг анхаарлын гадуур орхиж боломгүй юм.
Хуурамч мянгатыг зүгээр сканердаж байгаад өнгөтөөр хэвлээд гаргачихсан нь ч байна, жинхэнэ мөнгөтэй андуурагдахаар адилхан, бүр Чингисийн дүрс ч харагдах байдлаар дууриалгасан нь ч байна. Хамгийн гол нь нийтийн тээврийн энэ үйлчилгээний доголдол нь хуурамч мөнгөний тоог нэмээд зогсохгүй, бусдын мөнгийг хулхидах арга хэрэгсэл болчихоод байна. Иймд автобус компанийхан тэрхүү дэвсгэртүүдийг, холбогдох мэдээллийн хамт эрүүгийн цагдаагийнханд хүлээлгэж өгчээ. Хууль хяналтынхан зохих журмаараа шалгаж тогтоохоор ажиллаж байгаа ч дууриалгасан дэвсгэртийн тоо буурахгүй байгаа нь санаа зовоож байна.
Нөгөөтэйгүүр мөнгөний хайрцагаас гарч ирэх голоороо хуваагдсан 100, 500, 1000-тын дэвсгэртүүд үнэхээр гол харлам. Мөнгөн тэмдэгт бол тухайн улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн эрх чөлөөний илэрхийлэл юм. Түүнийг хуурамчаар үйлдэх, урж тасдах, зориудаар үнгэж үнэгүйдүүлэх бүгд хуулиар хориотой. Гэтэл автобусанд туулайчлахын тулд, ганц хоёр удаадаа үнэгүй зорчихын тулд хөгшин залуугүй мөнгөн тэмдэгттэйгээ зохисгүй харьцаж, урж тасдаж байгаа нь дэндүү харамсалтай санагдана.
Насанд хүрэгсэд нь их хааныхаа хөрөг, төрийн сүлд бүхий үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг юман чинээ бодолгүй урж тасдаж, зальдаж хулхидаж байгаа энэ мэт үйлдэл үр хойчид маань ямархан үлгэр дууриал, хүмүүжил төлөвшил өгөхийг яриад ч хэрэггүй билээ.
Манай улс мөнгөн дэвсгэртээ дотооддоо үйлдвэрлэдэггүй, Франц, Герман, Их Британи зэрэг улсад захиалан хэвлүүлдэг. Мөнгөн тэмдэгтийн нууцлал маш өндөр, цаасны чанар нь эдэлгээ даахуйц сайн байх учиртай тул төгрөг хэвлүүлэхэд маш их зардал гардаг байна. Тиймээс дэвсгэрт дээр элдэв зүйл бичих, урах, үнгэх, гамгүй хэрэглэх нь эдийн засагт маш их хэмжээний хохиролтой.
Түүнчлэн шинээр үйлдвэрлэх дэвсгэртийнхээ хэвийг гаргах, нууцлалуудыг хангах зэрэгт багагүй хугацаа шаарддаг болохыг Монголбанкны мэргэжилтэн тайлбарласан байдаг. Нэг ширхэг ам.долларын буланг ч үнгэлгүй нандигнадаг хэрнээ үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг юман чинээд бодохгүй байхаар бид яаж хөгжих билээ дээ.
Ханшийн хувьд зөрүүтэй ч аль аль нь улс орны үндэсний мөнгөн тэмдэгт, эдийн засгийн эргэлтэд яваа төлбөрийн хэрэгсэл. Магадгүй бидний энэ ухамсаргүй хэрэглээ гадаадад захиалах мөнгөний хэмжээ, давтамжийг ойртуулж, ам.долларын ханшийг өсгөхөд хувь нэмэр болдог ч байж болох юм. “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэдэг дээ.
“Төрийн минь сүлд өршөө” хэмээн залбирдаг өвөг дээдсийнхээ итгэл үнэмшил, өндөр өртөг шингэсэн төгрөгөө зөв хэрэглэж сурах нь эдийн засагт ч ээлтэй бөгөөд үр хойчдоо үлгэрлэх хэрэглээний соёлын хэмжүүр болох юм.
Үүний тулд төр засаг, түүний үйлчилгээ үзүүлэгч компаниуд нийслэл хотын наад захын хэмжүүр болсон нийтийн тээврийн үйлчилгээндээ аль болох иргэддээ дөхөм, амьдралд ойр гарц олж, иргэд нь тэрхүү ухаалаг хэрэглээнд ном журмын дагуу суралцахгүй бол бид урагшгүй үйлчилгээнд таарсан, ухаангүй, ухамсаргүй иргэдийн эгнээг тэлсээр, хотын соёл, хөгжил дэвшлээс хойш чангаасаар байх болно.
О.Сүрэн
Сэтгэгдэл (4)
зоÑин (112.72.12.105)
мөнгөө ÑÓ©Ð»Ó©Ñ Ð³Ò¯Ð¹ Ñваа Ð½Ñ Ó©Ó©ÑÑÓ©Ó© Ñ Ð¸Ð¹Ð¶ бÑй нүгÑл Ñмаа 500 ÑөгÑÓ©Ð³Ð½Ó©Ó©Ñ Ð±Ð¾Ð»Ð¶ ÑÐ¼Ð°Ñ Ð¼ÑÑ Ð·Ò¯Ð¹Ð» ÑÑÑÐ°Ñ Ñг бүү мÑд ЦааÑдаа Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñ ÑÐ½Ñ ÑоÑлд ÑÑÑалÑÐ°Ñ Ð½Ñ Ð¾Ð¹Ð»Ð³Ð¾Ð¼Ñой ÐаÑин Ð´Ð°Ð½Ñ Ð°Ð»Ð·ÑÑлж ÑÐ²Ð°Ñ Ð¸ÑмÑÑÑ Ð» дамÑиг болно Хамгийн ÑоÑлÑой, аÑÐ²Ð¸Ñ Ñ ÑÐ¼Ð³Ð°Ñ , ажил Ñ ÑÑÑÐ³Ñ Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñ Ð°Ð²ÑобÑÑÐ°Ð°Ñ Ñвдаг болно. Японд компанийн Ð·Ð°Ñ Ð¸ÑлÑÑд Ð½Ñ Ñ Ò¯ÑÑÑл меÑÑогооÑоо зоÑÑдог ÐÐ½Ñ Ð½Ñ ÑÐ»Ñ Ð¾Ñноо бодож байгаа Ñ ÑÑÑг
irgen (203.91.115.44)
yaj mongolchuudaa humuujiltei ,uhamsartai bolgoyo doo. heterhii yumaa. yaduu baij bolno gehdee ingej bolohgyu shuudee
(202.179.29.73)
yaay daa ene niitiin teewriig uul n ch dewshil garad bh shg daan ch
(59.153.115.62)
ТÐÐРШҮҮ
Хоосон байна
Хоосон байна