Ахмад настанд олгох ”Насны хишиг”-ийг сар шинийн баяраас өмнө олгоно

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Хуульд тусгаснаар 121 мянган ахмадад жилд нэг удаа "Насны хишиг"-ийг олгохоор болсон. Ингэхдээ 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох бол 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтсон билээ.

Тэгвэл хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан "Насны хишиг"-ийг хоёр үе шаттайгаар болгохоор болжээ. Эхний ээлжид тодорхой тооны ахмадад cap шинийн баяраас өмнө олгох бол үлдсэн ахмадуудад нь Үндэсний их баяр наадмаас өмнө олгох аж. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлэхдээ "Ахмад настанд олгох "Насны хишиг"-ийг хоёр үе шаттайгаар олгоно. Өөрөөр хэлбэл, удахгүй болох cap шинийн баяраас өмнө нэг хэсэгт нь олгох бол наадмаас өмнө үлдсэнд нь олгох юм. Ахмадууд харьяа дүүрэг, хороондоо хусэлт гаргаж, аль ч банкаар "Насны хишиг"-ээ авах бүрэн боломжтой" гэв. Насны хишиг олгох зардалд 20.5 тэрбум төгрөг тусгасан юм. 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • zochin (103.229.123.250)

    2017-01-25

    Nomtoibayr chin Erdene shig bas ym hiih geed bga ym bish uu.Ih hurlin gishuudees Erdene l ym hiij baisan.Ard tumend l hurteeltei ym hiih n chuhal shuu.

  • ядарсан амьтан (150.129.142.160)

    2017-01-25

    төр засаг хэдэн хөгшидөөрөө тоглоод байауу яагаад байна.100,0 гэж ярьсан одоо 50,о болж.Тэтгэвэр өвөгчдын бүртгэл НД байхад заавал хороо дүүргээр мөлхүүлж ядаргаа болгох хэрэг байна уу,Нэрээр нь дансанд нь шилжүүлээд болох бусуу

  • oogii (202.70.46.231)

    2017-01-25

    2016 oni 9 sard nas barsan hun avhuu.

  • zochin (103.229.123.250)

    2017-01-25

    Насны хишиг гэж нэрлэж өгөх болсон нь маш зөв.АН-хан өнгөрсөн нэгнийх нь тэтгэвэрийн тодорхой хувийг өгнө гэж байсан нь буруу байсан.