Трамп цагаачлал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой хоёр зарлигт гарын үсэг зурлаа
- 2017-01-26
- Топ сэдэв
- 0
Ерөнхийлөгч Доналт Трамп Дотоодыг Хамгаалах Яаманд зочлох үеэр цагаачлал, үндэсний аюулгүй байдалтай холбоотой хоёр зарлигт гарын үсэг зурлаа.
Эхний зарлиг нь АНУ-Мексикийн хил дагуу хана барих тухай байсан бол хоёр дахь зарлигт цагаачлалын хуулийг чангатгах, хууль бус цагаачдыг хоргодуулдаг хотуудын холбооны санхүүжилтийг хязгаарлах тухай байна.
Зарлигт гарын үсэг зурах ёслолын үеэр Ерөнхийлөгч “…Бид АНУ-д хууль журмыг дахин сэргээнэ…. хил хязгааргүй үндэстнийг ямар үнэстэн гэх вэ. Өнөөдрөөс эхлэн Америкчууд хил хязгаараа тохинуулж хянаж эхэлнэ…” гэж мэдэгдсэн юм.
АНУ-ын өмнөд хил дагуу бодит хана хэрэм барих ажил Трампийн сонгуулийн гол амлалтуудын нэг байсан билээ. Ерөөнхийлөгч “…хана барих ажлыг бид аль болох яаралтай гүйцэтгэж эхэлнэ…” гэж хэлсэн үгэндээ тодотгож байв.
Тэрээр өмнө нь энэ зардлыг Мексик улс төлөх ёстой гэж мэдэгдэж байсан ч энэ тухай тайлбарлахдаа эхний ээлжинд хана барих зардлыг Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэх боловч хэтдээ Мексик улс энэ зардлыг нөхөн төлөх ёстой гэж мэдэгдэж байлаа.
Гарын үсэг зурсан зарлигт өмнөд хилийг чангатгах тухай хил дагуу бичиг баримтгүй нэвтрэх байдлыг арилгах зорилгоор хилийн харуул, эргүүлийг нэмж байршуулах тухай тусгаад байна.
Хоёр дахь зарлигт цагаачлалын хуулийг хэрэгжүүлэгч агентлаг болох Цагаачлал, Гаалийн Алба (ICE)-ны хүн хүч, санхүүжилттэй холбогдож байна. Зарлигт дурьдсанаар Цагаачлал, Гаалийн Алба бичиг баримтгүй иргэдийг илрүүлэхэд тухайлан чиглэдэг ” Secure Communities” Хөтөлбөрийг сэргээх тухай байгаа бол мөн Төрийн Департмент бичиг баримтгүй иргэдээ татаж авахгүй байгаа, эсвэл АНУ-с албадан гаргасан иргэдээ хүлээн авахаас татгалзсан улс орнуудад зарим төрлийн виз олгохгүй байх, түр хойшлуулах, бичиг баримтгүй иргэдийг орогнуулдаг хотуудад холбооны засгийн газраас олгодог буцалтгүй тусламж, санхүүжилтийг зогсоох тухай заажээ хэмээн фокс агентлаг мэдээллээ.
Ийнхүү Ерөнхийлөгч Трамп сонгуулийн өмнө амлаж байсан амлалтуудаа амьдралд хэрэгжүүлэх зоримог алхмуудыг яаравчлан хийж эхэллээ.
Б.Саруул
Сэтгэгдэл (1)
lol (202.170.82.39)
lol