Chairman summit-2017 гүйцэтгэх удирдлагын дээд чуулга уулзалт
- 2017-02-02
- Топ сэдэв
- 0
Хамгийн хамгийн хамгийн гол нь Гүйцэтгэх захирал...
Монгол орны эдийн засагт өмчийн олон төрлийн оролцоо үүссэн 20 гаруй жилийн хугацаанд ашгийн төлөө, байнгын үйл ажиллагаатай, өөрийн хөрөнгө нь хувьцаагаар илэрхийлэгддэг Компаниуд төрөн гарсан билээ.
Эдүгээ цагт Монголын бизнесийн байгууллагууд улс орныхоо эдийн засагт голлох үүргийг хүлээж ачаа үүрэлцэж байгаа нь гайхамшигтай.
Шинэ зүйлийг эхлэхэд таарч болох бүхий л бэрхшээлийг өөрийн зориг хөрөнгө тэвчээрээр даван туулж эрийн цээнд хүрсэн компаниудын хувьд одоо шинээр үүсч байгаа бусад компаниудад анхнаасаа байсан мэт аятай замыг зассан түүхэн ачитнууд юм.
Үндэсний хэмжээний үйл ажиллагаатайгаас авахуулаад салбартаа төлөвшсөн чадварлаг компаниудад ч өнөөдөр эн тэргүүнд тулгамдаад байгаа асуудал нь Компанийн засаглал, Байгууллагын соёл, Ажилтны гүйцэтгэлийн үнэлгээ ба үр дүнг тооцоолох зэрэг шийдвэрлэх арга зүй хүлээсээр байна. Эдгээрээс гадна компаниудад хамгийн их дутагдаж байгаа чадвар нь “Шийдвэр гаргалт” юм.
Компанийг зөв мэргэн удирдлагаар хангах үндсэн үүрэг бүхий Гүйцэтгэх удирдлага нэн хомсдолтой байгаа энэ цаг үеийг түргэн гэтлэхэд дэм болох зорилгоор “Корпорэйт трейнинг” компаниас “Chairman summit-2017” нэртэй гүйцэтгэх удирдлагын дээд чуулга уулзалтыг 2017 оны 2дугаар сарын 03 ны өдөр “Ред рок резорт”-д зохион байгуулахаар боллоо.
Монголын бизнесийн түүхийг бүтээсэн Бизнесийн лидерүүдийн залгамж халаа чадварлаг удирдагчид олноор төрж Үүсгэн байгуулагч өмчийн эзэд хүндэт сэнтий Ерөнхий захирлын албан тушаалдаа тавлан морилох болтугай
НЭМЭЛТ МЭДЭЭЛЛИЙГ: 70001123 УТСААР
Сэтгэгдэл (0)