Амралтын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхээр болжээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна. Цагаан сар болж байгаатай холбогдуулан энэхүү арга хэмжээг эрчимжүүл байгаа юм байна.

“Шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд зорчигчид дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалтын хувьд өвлийн цагийн хуваарийн хамрах хүрээн дээр Саппорогийн уулзвараас, Таван шарын уулзварыг оруулжээ. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас зорчин ирж байгаа тээврийн жолооч нар тухайн цаг үеийн бүсчлэлийг анзаарч, цагаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Тухайлбал:

1. Амралтын өдрүүдээр буюу энэ сарын 11, 18-ны бямба гаригт тэгш тоогоор төгссөн, энэ сарын 12, 19-ний “Ням” гаригт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох зохион байгуулалтын арга хэмжээг авчээ.

Жич: Энэхүү хязгаарлалт өвлийн цагт Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана.

2. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 2-р сарын 11, 2-р сарын 18-ны Бямба гарагийн амралтын өдрүүдээр, 2-р сарын 12, 2-р сарын 19-ний Ням гарагийн амралтын өдрүүдээр “Дэнжийн мянга” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зохицуулалтын арга хэмжээ авч ажиллана.

3. Автомашины улсын дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос Нарантуул, Дэнжийн мянга, Хүчит шонхор худалдааны төв чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх тул иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгон зорчихыг зөвлөж байна.

4. Төвлөрсөнзах, томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгсөн худалдаа зохион байгуулагдах тул иргэд заавал томоохон худалдааны зах, төврүү зорчихгүй байх, цаг зав, бензин шатахуунаа хэмжих, ая тух таатай үйлчлүүлэх боломжит нөхцөлийг бүрдүүлж байна гэж ЗЦГ-аас мэдээллээ.

Үүнээс гадна зарим худалдааны төвүүдийн замын чиглэлд өөрчлөлт оруулах болсныг доорх зургаас харна уу.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)