Иргэдээс хандив авах дансыг албан ёсоор нээлээ
- 2017-02-04
- Топ сэдэв
- 0
Гавьяат эдийн засагч Б.Осоргарав “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” уриалгыг санаачилж, хандивын аяныг эхлүүлснийг аж ахуйн нэгж, иргэд идэвхтэй дэмжиж хандив, тусламж үзүүлэхээ илэрхийлээд байгаа билээ. Төр засгаас хандивын аяныг дэмжиж буй нийт иргэд аж, ахуйн нэгжүүдэд талархахын хамтаар хандив, тусламжийн хөрөнгийг зүй зохистой, хяналттай зарцуулахаа илэрхийлж байгаа юм.
Тэгвэл Сангийн яамнаас хандив, тусламжийн орлогыг төвлөрүүлэх “Хандив”-ын төгрөгийн болон валютын дансуудыг Төрийн сан, Төрийнбанк болон Монголбанканд нээснийг мэдээлж байна.
Хандивын дансууд:
Банкны нэр: Төрийн сан, Дансны дугаар: 100900080800, Дансны нэр: Хандив, Мөнгөний нэгж: MNT,
Банкны нэр: Монгол банк, Дансны дугаар: 3332444, Дансны нэр: Хандив, Мөнгөний нэгж: USD,
Банкны нэр: Төрийн банк, Дансны дугаар: 106030080800, Дансны нэр: Хандив, Мөнгөний нэгж: MNT, USD
Дээрх дансуудад цугларсан хандив болон түүний зарцуулалтын талаарх мэдээллийг Сангийн яамнаас олон нийтэд ил тод, тогтмол мэдээлэх юм байна.
Б.Саруул
Сэтгэгдэл (4)
аÑд (103.229.123.181)
ÐÑÑÐ¾Ñ ÐаÑÑÑÐ¾Ð³Ñ Ñ ÑÑжаагийн оÑÑоÑÑ Ð½ÑÑÑан 9 ÑÐ°Ñ Ð´Ð¾Ð»Ð»Ð°Ñ Ð±ÑÑÑ 30-аад ÑÑÑбÑм ÑөгÑөгийг ÑÐ½Ñ Ð´Ð°Ð½Ñанд Ñ Ð¸Ð¹
(24.14.168.146)
Elbegdorj ba Enhbold nariin luivarchdaasaa mongoo butsaaj av yaduu ard tumniihee halaasnaas buzar garaa tat zasagiin gazar MAN
(24.14.168.146)
Elbegdorj ba Enhbold nariin luivarchdaasaa mongoo butsaaj av yaduu ard tumniihee halaasnaas buzar garaa tat zasagiin gazar MAN
asdaadasdasd (139.5.216.170)
ter idej uusan nohduudaasaa awmaachde ydarsan irgedee shulj hanj tsadahaa medehee baisan ulairsan luiwarchid ta nar hezee negen tsagt hariutslagaa huleeh l bolno!!!
Хоосон байна
Хоосон байна