Сар шинийн 1-3-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Шинийн 1-3-ны хооронд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх шийдвэрийг нийслэлээс гаргажээ.

Харин сар шинийн баярыг угтаж энэ сарын 11, 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, энэ сарын 12, сарын 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийхээр болсон байна.

Цагаан сар дөхөхөөр төвлөрсөн зах, томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Ачааллыг бууруулах зорилгоор төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна.

Иймд иргэд заавал томоохон худалдааны зах, төв рүү зорчилгүй цаг зав, бензин шатахуунаа хэмнэн тэдгээр үйлчилгээний цэгүүдэд үйлчлүүлэх боломжийг нийслэлээс бүрдүүлсэн гэж мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)