Байрны орцонд өвс татаж байгаад баригджээ

Баянгол дүүргийн зургадугаар хорооны нэгэн байрны орцонд хоёр залуу хар тамхи хэрэглэж байгаад өчигдөр цагдаагийнханд баригдсан байна. Хэргийг шалгахад Хан-Уул дүүргийн 10-р хороонд оршин суух 23 настай эрэгтэй Ө, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 21 настай эрэгтэй А нар нь “Зэрлэг өвс” хэрэглэж байсан байна. Цагдаа нар хэргийн газраас эд мөрийн баримтаар хуванцар бортого болон 20 уут зэрлэг өвс гэх ургамлыг хураан авсан тухай Цагдаагийн ерөнхий газрын албаны эх сурвалж мэдээллээ. Энэхүү хэргийг  Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.9.88.162)

    2017-02-07

    "Өвөлжөө рүүгээ өвс татаж байгаад баригджээ" гэсэн бол хүн ойлгоно үг өгүүлбэрээ зөв бичиж сур